Дэлхийн Глаукомын долоо хоног 2024.03.10-16-нд тохиож байна. Энэ өдөртэй холбогдуулан ЭМЯ-ны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
Глауком гэдэг нь харааны мэдрэлд үүсдэг өвөрмөц эмгэг бөгөөд монголчуудын нэрлэж заншсанаар нүдний даралт ихсэх өвчин юм. Энэ өвчин нь харааны мэдрэлийг өөрчилж, хүнийг эргэшгүйгээр сохор болгодог. Глауком өвчин нь ямар ч шинж тэмдэг, зовиур илрэхгүйгээр хараа алдахад хүргэдэг байна.
“Дэлхий дээр 80 сая хүн глауком өвчний улмаас хараагүй болсон байдаг. Монгол Улсад хийгдсэн олон улсын том судалгаагаар БНХАУ-тай адилхан буюу 1.4 орчим хувийн тархалттай үзүүлэлт гарсан.
Монгол Улсад 2013 онд хийгдсэн судалгаагаар 50-иас дээш насны хүн амын дунд сохролд хүргэсэн өвчний нэгдүгээрт болор цайх, хоёрдугаарт глауком өвчин орсон.
Эргэшгүйгээр хараагүй болгодог глауком нь хүүхэд, том хүн гэхгүй аль ч насныханд тохиолддог өвчин. Тиймээс шинэ төрсөн нярай хүүхдээс эхлээд өсвөр үеийнхэн, 40-өөс насныхан жилд 1-2 удаа нүдний урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаж, нүдний даралтаа үзүүлэх шаардлагатай байна.
Глауком өвчнийг эм, мэс засал, лазер эмчилгээгээр эмчилдэг. Орчин үеийн шинэлэг технологиор харааны мэдрэлийн эсүүдийн алдагдлыг тоолж, тухайн хүнээ сайн хянаж чадвал сохрохоос урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Д.Уранчимэг хэллээ.
Үүний тулд урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг хамгаас чухлыг мэргэжилтнүүд онцолж байна. Дэлхийн Глаукомын долоо хоногийн хүрээнд энэ 7 хоногт Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, Улсын болон хувийн хэвшлийн том эмнэлгүүдэд нүдний урьдчилан сэргийлэх үзлэг явагдана. Энэ үзлэгт иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
| Нярай хүүхдээс эхлээд хүн бүр нүдний даралтаа заавал үзүүлж, хараагүй болохоос сэргийлээрэй |
Танилц: Улаанбаатар метроны газрын доор байрлах 14 өртөө
2026-03-06 12:14:47
Бутаны эмч нар Монголд УАУ-ны чиглэлээр магистр хамгаалж байсан
2026-03-06 12:00:00
2026-03-06 11:34:03
Танилц: Улаанбаатар метроны газрын доор байрлах 14 өртөө
2026-03-06 12:14:47
Бутаны эмч нар Монголд УАУ-ны чиглэлээр магистр хамгаалж байсан
2026-03-06 12:00:00
2026-03-06 11:34:03
Д.Нацагдорж: Эмэгтэй хүнийг ойлгож, дээдэлж, “Ачааны хүндийг үүрдэг шүү дээ” гэж бодож залбирч явбал буян хураана
2026-03-06 10:56:16
2026-03-06 10:44:21
Менингококк халдвараар нэг хүн нас барлаа
2026-03-06 10:43:54
Хүүхдийн зуслангийн газрыг татвараас чөлөөлж, хувьсах зардлыг төрөөс олгоно
2026-03-06 10:02:45
2026-03-06 09:46:05
2026-03-06 09:00:00
2026-03-06 08:10:00
2026-03-06 08:00:00
2026-03-05 17:08:05
2026-03-05 15:51:02
2026-03-05 14:32:50
2026-03-05 14:17:38
2026-03-05 13:47:34
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00