Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, ”S’Outlet” дэлгүүрийн орчимд явган хүний замыг хуулж, ил гал түлжээ.
Энэ ямар учиртай болохыг УБЦТС ТӨХК-аас тодруулахад "Сэлбэ голын голдиролд орсон Буян компанийн зам дагуу барилгын цахилгааны кабелийг шилжүүлэх ажлыг хийж байна.
”S’Outlet” дэлгүүрийн хажуугаар хийгдсэн цахилгааны шугамын кабелийг холдуулах юм. Өвлийн нөхцөлд хийж байгаа учир явган замыг хуулж, гал түлж газрыг гэсгээж байна. Хөрсний ус нь доошоогоо 1.50 см хөлдүү болохоор гал түлж газрыг гэсгээхээс өөр аргагүй. Уг ажил 7-10 хоног үргэлжилнэ. Энэ долоо хоногт багтааж хийхээр ажиллаж байна. Гэхдээ хүндрэл гарвал удаж магадгүй.
Явган хүний замаас өөр трасс байхгүй. Кабелийг шилжүүлсний дараа явган хүний замыг буцаагаад хэвийн байдалд оруулна.
НЗДТГ-аас голын голдирлоо чөлөөлж авахын тулд кабелийг яаралтай шилжүүлэх ажлыг хийх үүргийг бидэнд өгсөн" хэмээн тайлбарлалаа.
Голын голдиролд баригдсан ”S’Outlet” таван давхар дэлгүүрийн барилгыг дотроос нь буулгаж байгаа билээ.
| "S’Outlet дэлгүүрийн цахилгааны кабелийг шилжүүлэхээр явган хүний замыг хуулж, гал түлэн газрыг гэсгээж байна" |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57