Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн хоёр зүтгүүр АНУ-аас Замын-Үүд боомтод ирсэн болохыг ЗТХЯ-наас мэдээллээ.
Тодруулбал эдгээр зүтгүүр нь АНУ-ын Индиана муж, Мунсие хотын “Progress Rail A Caterpillar” компанийн зүтгүүрийн үйлдвэрээс төмөр замаар 1,600 км, Зүүн эрэг Атлантын далай 11,700 км, Тяньжин боомтоор авто замаар 920 км, нийт 83 хоног 14,220 км замаар тээвэрлэгдэн Замын-Үүд боомтод хоёрдугаар сарын 29-нд ирсэн байна.
ЗТХЯ-ны ажлын хэсэг болон холбогдох инженер, техникийн баг Замын-Үүд боомтод ажиллаж, зүтгүүрийн төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, хүлээн авахаар ажиллаж байгаа аж.
Уг зүтгүүрүүд нь Монгол орны говийн байгаль цаг агаарын ашиглалтын нөхцөлд найдвартай ажиллах чадвартай, дэлхийн 70 гаруй улсад 90 жилийн туршид ашиглагдсан, хамгийн орчин үеийн инновацын технологийн шийдэлтэй бөгөөд MNS 6039 - 2020 стандартын шаардлагыг хангажээ.


Техникийн үзүүлэлтүүд:
| "4,500 морины хүчтэй хоёр зүтгүүр АНУ-аас Замын-Үүд боомтод ирсэн. Хүлээн авахаар ажиллаж байна" |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57