УОК-оос өдөр бүрийн ээлжит мэдээллээ хийх үеэр өнгөрсөн нэгдүгээр сард Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд өртсөн Edu Apartment хотхоны барилгын галын дүгнэлт гарсан эсэх талаар сэтгүүлчийн асуултад албаны хүн хариуллаа.
Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Дэлбэрэлтэд өртсөн Edu Apartment хотхоны барилгын асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
Харин тухайн барилгын үндсэн суурь бүтцэд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан мэргэжлийн баг шинжилгээ хийж байна. Дүгнэлт ойрын хугацаанд гарна.
Урьдчилсан байдлаар лабораторийн дүгнэлтүүд хүлээгдэж байгаа гэсэн мэдээлэлтэй байна" гэв.
Сануулахад энэ оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд хийн түлш тээвэрлэж явсан машин дэлбэрч, галын улмаас Онцгой байдлын гурван алба хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хүнд, хөнгөн гэмтсэн харамсалтай явдал болсон.
| "Дэлбэрэлтэд өртсөн Edu Apartment хотхоны барилгын дүгнэлт ойрын хугацаанд гарна гэв |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57