“Бүргэдийн баяр” наадмыг 18 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Тодруулбал, хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 9-10-ны өдөр зохион байгуулна.
Уг наадам нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд тэмцээнд оролцогчид үндэсний хувцсаараа гоён, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг.
Ийнхүү уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, дээл хувцасны өнгө, дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинийг шалгаруулна.
Ташрамд, махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн энэхүү уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг.
Эл уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6,000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Манай улс уг уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
| Наурызын баярыг угтсан “Бүргэдийн баяр” энэ сарын 9-10-ны өдөр болно |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57