“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36-р тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Тус уулзалтад Нийслэлийн Засаг даргын Шинжлэх ухаан, технологи, инновацын асуудал хариуцсан зөвлөх M.Найданхүү оролцож, “Нийслэл дэх Хүнсний хангамж, аюулгүй байдал болон УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилт”-ын талаар илтгэл, танилцуулга хийсэн юм.
УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд нийслэлийн зүгээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, газар тариалан, мал аж ахуй, хүнс боловсруулах үйлдвэрлэл, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр нийт 24 үйл ажиллагаа, 58 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Нийслэлийн хувьд гурилаа 100 хувь дотооддоо боловсруулдаг бол гурилан бүтээгдэхүүний 31 хувийг импортоор нийлүүлж байна. Мөн сүүний 78 хувийг дотооддоо, 27 хувийг хөдөө орон нутгаас нийлүүлж байгаа бол сүүн бүтээгдэхүүний 52 хувийг импортоор нийлүүлж байгаа юм.
Харин элсэн чихэр, чихрийн зүйл, төрөл бүрийн будаа, ургамлын тос, жимс жимсгэнэ, шувууны махны 96-100 хувийг импортоор нийлүүлж байна.
Иймд импортоор нийлүүлж буй дээрх төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг дотооддоо үйлдвэрлэн, боловсруулах томоохон орон зай байгааг илтгэлийн үеэр хэлэлцжээ. Үүний тулд дотоодын аж ахуйн нэгжээ дэмжих, хамтран ажиллах, зээлийн таатай нөхцөлийг санал болгох шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Найданхүү онцолж байлаа.

Мөн нийслэлийн хэмжээнд 2023 онд 120 сая өндөг үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээний 69 хувийг хангасан байна. Өнгөрсөн онд өндөгний үйлдвэрлэлд 19.3 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадлыг 15-20 хувиар нэмэгдүүлэх боломж бүрджээ.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Өнгөрсөн онд өндөгний үйлдвэрлэлд ₮19 тэрбумын дэмжлэг үзүүлжээ |
Зам ашигласны төлбөрөө 30 хоногийн дотор төлөхгүй бол 0.5 хувийн алданги тооцож, нэмнэ
2025-11-08 16:27:18
Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2025-11-08 12:57:24
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Зам ашигласны төлбөрөө 30 хоногийн дотор төлөхгүй бол 0.5 хувийн алданги тооцож, нэмнэ
2025-11-08 16:27:18
Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2025-11-08 12:57:24
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
2025-11-07 16:14:48
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Монголчууд БНСУ-д визгүй зорчдог болох асуудлаар хамтран ажиллахаар боллоо
2025-11-07 15:52:44
2025-11-07 14:18:57
Гадаа тэжээдэг нохойндоо анхаарал тавихыг уриаллаа
2025-11-07 14:12:25
Энэ сарын 15-наас 5000 өрхийг хийн халаалттай болгож, сард ₮200 мянгыг олгоно
2025-11-07 13:58:08
2025-11-07 13:50:06
Газрын гүний технологиор дулаалсан гэрийг залуу гэр бүлд өглөө
2025-11-07 13:50:03
2025-11-07 13:32:02
2025-11-07 12:57:20
2025-11-07 12:39:25
2025-11-07 12:23:38
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймаг чиглэлд халтиргаа үүсээд байна
2025-11-07 11:27:17
Иргэн, ААН-үүд ойр орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа
2025-11-07 11:21:01
Тогтоолын хүрээнд хүүхэд морь унахыг хориглолоо
2025-11-07 11:17:35
2025-11-07 11:00:37
"Сураггүй болсон иргэн нас барсан Баян-Уул суманд цас ороогүй"
2025-11-07 11:00:24
2025-11-07 10:17:30
Путин 24 хамаатнаа төр, улсын компанид өндөр албан тушаалд томилж, рекорд тогтоолоо
2025-11-07 09:37:54
Нийслэлд орж буй цасыг цэвэрлэх ажил 05:30 цагт эхлэн үргэлжилж байна
2025-11-07 09:10:41
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2025-11-07 08:08:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-07 08:07:14