Вьетнам улс руу дипломат, албан болон энгийн гадаад паспорттой монгол иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих хэлэлцээр 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс мөрдөгдөхөөр болсон билээ.
Харин 30-аас дээш хоногийн хугацаагаар Вьетнам улсад зорчих бол зохих ангиллын виз авах ёстой юм байна.
Тус улс руу визгүй зорчиход юуг анхаарах ёстойг ГХЯ-наас тодруулахад "Гадаад паспортын дуусах хугацааг сайн шалгах, Вьетнам улсад очсон хойноо хууль тогтоомжийг зөрчихгүй байх, визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй" байхыг зөвлөлөө.
Тус улсад зорчиход анхаарах зүйлс:
Монгол Улсын иргэд визгүй зорчих орнууд (2024.03.01-ний байдлаар)
| № | Улс орон | Зорчих нөхцөл, визгүй зорчих хугацаа, Хүчин төгөлдөр болсон огноо |
| 1 | Хятад |
Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1989.03.30 |
| 2 | Филиппин | Бүх төрлийн паспортоор 21 хоног хүртэл / 1994.05.13 /Зөвхөн бизнес болон аялал жуулчлалын зорилгоор зорчих паспортын хугацаа 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай, нутаг буцах эсвэл дараагийн улсад зорчих нислэгийн тийзтэй энгийн паспорт эзэмшигч иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй/ |
| 3 | Малайз | Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1994.06.06 |
| 4 | Казахстан | Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 1994.12.02 |
| 5 | Израил | Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1996.03.12 |
| 6 |
Хонконг /БНХАУ/ |
Бүх төрлийн паспортоор 14 хоног хүртэл / 1998.06.18 |
| 7 | Киргиз |
Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 1999.12.04 /180 хоногт/ |
| 8 | Куба | Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2001.10.08 |
| 9 | Макао/БНХАУ/ | Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2004.07.03 |
| 10 | Лаос | Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2007.10.14 |
| 11 | Tайланд | Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2008.01.13 |
| 12 | Беларусь | Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2013.09.04 |
| 13 | Турк | Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2013.10.10 |
| 14 | Серби | Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2013.11.08 |
| 15 | ОХУ | Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2014.09.03 |
| 16 | Бразил | Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2015.09.21 |
| 17 | Сингапур | Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2017.06.08 |
| 18 | Украин * | /Албан ёсны урилгатай тохиолдолд/ Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл |
| 19 | Аргентин | Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2018.02.19 |
| 20 | Уругвай | Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2018.06.10 |
| 21 | Чили | Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2018.12.29 |
| 22 | Эквадор | Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2020.10.23 |
| 23 | Перу | Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2021.10.01 |
| 24 | Узбекистан | Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2022.06.03 |
| 25 | Барбадос | Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2022.07.28 |
| 26 | Арабын Нэгдсэн Эмират Улс | Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2023.12.28 |
| 27 | Мальдив | Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2024.01.12 |
| 28 | Парагвай | Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2024.01.17 |
| 29 | Вьетнам | Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2024.03.07 |
| Вьетнам улс руу 30 хоног визгүй зорчихдоо анхаарах зүйлс |
7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
2026-06-26 09:15:26
2026-06-25 15:32:51
2026-06-25 11:21:41
7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
2026-06-26 09:15:26