Малчдад туслах хандивын аяны хүрээнд 02 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 04-нийг хүртэл 41 иргэн, 94 аж ахуйн нэгж, байгууллагын 2.951.661.237 төгрөг, 5 иргэн, 21 аж ахуйн нэгж, байгууллагаас 773.706.900 төгрөгийн 69.829 ширхэг бараа, материалын хандив буюу нийт 3.725.368.137 төгрөгийн хандив, тусламж Улсын онцгой комисст ирсэн байна.
Ирүүлсэн хандив тусламжийг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын дагуу хаваржилт хүндэрсэн малчдад хүргэх ажиллагаа үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар /2024.03.05/ 701.532.900 төгрөгийн 41.484 ширхэг бараа, материалыг 21 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт хуваарилан хүргэлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
| Малчдад туслах хандивын аянд 2 тэрбум 951 сая төгрөг цугларчээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57