Өчигдөр орой гурван хүн галд өртөж, амиа алдсан харамсалтай явдал болжээ.
ОБЕГ-аас мэдээлснээр Баянгол дүүргийн дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр орой 23:53 цагт хүлээн авчээ.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэний 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор эд зүйлс, дээврийн хэсгийн хамт шатаж байсныг унтраасан байна.
Гал түймэрт 33-45 насны хоёр эрэгтэй, 41 настай, эмэгтэй өртөж нас барсан байсан тул цогцсыг гарган Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Цахилгаан төхөөрөмжтэйгөө зөв харьцаж, ил гал гаргахгүй байж гал түймрийн аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалахыг Онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: ОБЕГ
| СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин нь шатаж, гурван иргэн амиа алджээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57