Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метро нь газар доорх инженерийн байгууламж тул цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр шаардлагатай.
Метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг ирэх аравдугаар сард ашиглалтад орох Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлэхээр төр, хувийн хэвшлийн харилцан хэлэлцээр хийжээ.
Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 2020 онд 1,309 мBт хүрсэн бөгөөд үүний 60 хувийг Улаанбаатар хотын ачаалал эзэлдэг байна.
ЖАЙКА олон улсын байгууллагын урьдчилсан судалгаагаар метро жилд 50-60 мВт цахилгаан эрчим хүч ашиглана гэж тооцоолжээ. Тодруулбал төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц нийт 300 мВт-ын хүчин чадалтай. Тус цахилгаан станцын эхний блок бүхий 150 мВт хүчин чадалтай станц энэ оны аравдугаар сард ашиглалтад орох бол хоёрдугаар ээлжийг 4-5 жилийн дараа ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц бүрэн ашиглалтад орсноор одоогийн “ТЭЦ 3”-ын үйлдвэрлэж буй эрчим хүчний хэмжээнээс нэг дахин илүү хүчин чадлыг төвийн эрчим хүчинд нийлүүлнэ.
Уг цахилгаан станц нь Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт баригдаж байгаа юм.

Mетроны цахилгаан эх үүсвэрийн талаар НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны II хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг хэрхэн бий болгож болох вэ гэдгийг Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумаар танилцуулна. Эрчим хүчний эх үүсвэрээ шийдэхгүйгээр метроны төслийг эхлүүлнэ гэж байхгүй. Мэдээж бид эрчим хүч, дулаан зэрэг бүх асуудлаа тооцсон. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байна. Гуравдугаар сарын сүүлээр УИХ-д өргөн барина. Тус хуулийн төслийг үндэслэж дээрх асуудлуудаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийднэ” гэж байсан юм.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Метронд шаардагдах эрчим хүчийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлэх хэлэлцээр хийжээ |
2026-01-10 09:10:00
2026-01-10 09:00:00
“Таны данс руу нэвтрэх оролдлого 3 удаа хийгдсэн байна" хэмээн залилж байна
2026-01-09 16:25:50
Ойрын 10 хоногт говийн бүсээр тэг грудус, бусад нутгаар 17-23 хэм хүйтэн байна
2026-01-09 16:47:40
“Таны данс руу нэвтрэх оролдлого 3 удаа хийгдсэн байна" хэмээн залилж байна
2026-01-09 16:25:50
ГИХГ-ын алба хаагч шинээр авсан компьютеруудыг завшаад, баригджээ
2026-01-09 16:15:11
2026-01-09 15:55:44
"ҮХЦ нэг ангид 60-80 хүүхэд суралцахыг эрхэд нь халдаагүй гэж үзлээ"
2026-01-09 15:52:06
Нийслэл энэ онд бусдад завшуулсан 8 обьектийг буцааж авна
2026-01-09 14:45:14
2026-01-09 12:29:45
2026-01-09 12:01:30
Зорчигчтой зохисгүй харьцсан автобусны жолоочийг сургалтад хамруулахаар боллоо
2026-01-09 11:05:37
2026-01-09 11:05:02
Баянзүрх дүүрэгт согтуу эмэгтэйчүүд нэгнээ хутгалжээ
2026-01-09 10:58:07
2026-01-09 10:51:04
Согтуу жолоочийг ₮2.7-14 саяар торгож, 3 жил хорих хууль үйлчилж эхэллээ
2026-01-09 10:23:17
Дэслэгч Э.Ариунтунгалаг өвлийн олимпод оролцох эрхээ авлаа
2026-01-09 09:03:49
Гэмтнийг шийтгэх, их хүмүүнтэй уулзахад сайн
2026-01-09 08:06:48