Баянхонгор аймгийн төвд цэцэрлэгийн нам даралтын зуух дэлбэрснээс байшин нурж, галч нь нас барсан харамсалтай явдал өнөөдөр болжээ.
Энэ талаар ОБЕГ-аас "Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз дөрөвдүгээр баг, 13 дугаар цэцэрлэгийн нам даралтын зуух дэлбэрч, нэг хүн өртсөн тухай дуудлагыг өнөөдөр/2024.02.29/ 16:03 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход цэцэрлэгийн 3х4 метрийн хэмжээтэй нэг давхар тоосгон байшин дотор нам даралтын хийн зуух дэлбэрсний улмаас байшин бүхэлдээ нурж, уурын зуухны ээлжийн галч, 39 настай иргэн өртөж нас барсан байсан тул цогцсыг Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Цэцэрлэгийн хүүхдүүд өртөөгүй"-г мэдээллээ.
Иргэд, ААН-үүд гал түймрийн аюулаас байнга урьдчилан сэргийлж, шаардлагатай арга хэмжээг авч байхыг сэрэмжлүүллээ.
| Баянхонгор аймгийн төвд цэцэрлэгийн нам даралтын хийн зуух дэлбэрсний улмаас байшин бүхэлдээ нурж, галч нь амиа алджээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57