Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын чуулга уулзалт”-ыг угтан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч нарын зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгуулж байна.
Зөвлөгөөнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир үг хэлэв. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Төрийн нарийн бичгийн албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл нар оролцсон байна.
Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдад хүндэтгэл үзүүлж, гэгээн дурсгалд нь зориулсан бичлэгийг үзэв.
ВИДЕО:
“Ахлагчийн алба-Мэргэшсэн алба” уриатай уг зөвлөгөөн нь дөрвөн хэсгээс бүрдэх ба “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хөгжил, алба хаагчийн оролцоо”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо”, “Бэрхшээл ба боломж”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд тулгарч буй асуудал-Шийдэл” сэдвүүдийн хүрээнд алба хаагчид туршлага, тулгамдаж буй асуудал, шийдлээ хэлэлцэх юм.
Энэхүү зөвлөгөөнд 68 анги, байгууллагын 380 алба хаагч танхимаар, 4,700 алба хаагч цахимаар хамрагдаж байгаа бөгөөд хоёр өдрийн турш үргэлжилнэ.





| “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч нарын зөвлөгөөн” эхэллээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57