Эх сурвалжийн мэдээлснээр дэд бүтцийн сайд асан С.Зоригийг амиа алдсаны маргааш буюу 1998 оны аравдугаар сарын 3-нд хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг улсын нууцаас гаргажээ.
Уг шийдвэрийг өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна. Тэмдэглэлийг улсын нууцаас гаргах хүсэлтийг ЦЕГ-аас тавьжээ.
Өмнө нь 2021 оны гуравдугаар сарын 31-нд болсон Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь улсын нууцаас гаргаж байв.
Сануулахад С.Зоригийн аллагад олон хүнийг сэжиглэсэн ч Б.Содномдаржаа, Б.Чимгээ нарыг буруутгаж шүүхээс тус бүрд нь 20 жил хорих ял оноох шийдвэрийг 2017 оны наймдугаар сарын 4-нд гаргаж байв.
Гэвч тэднийг 2021 оны тавдугаар сарын 14-нд батлан даалтад гаргасан юм.
Учир нь Дээд шүүхээс эрүүдэн шүүсэн гэх шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, хэргийг сэргээн шалгуулах шийдвэр гаргаснаар мөрдөх байгууллага дахин шалгаж эхэлсэн байна. Ингээд мөрдөх байгууллагаас уг хэргийг прокурорт шилжүүлж өнгөрсөн онд хэрэгсэхгүй болгосон билээ.
Уг хэргийн цорын ганц амьд гэрч болох С.Зоригийн эхнэр Д.Булганыг сэжигтнээр хоёр удаа баривчилсан ч нотлох баримт хангалтгүй гэж үзэн сулласан байдаг.
Талийгаачийн төрсөн дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун өнгөрсөн онд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Энэ хэрэг гараад 25 жил боллоо. Бидний хувьд насан туршдаа гомдолтой байна, илрүүлээсэй гэж дотроо маш их хүсдэг" гэж ярьсан юм.
| С.Зоригийг амь насаа алдсаны маргааш болсон Засгийн газрын ээлжит бус хурлын тэмдэглэлийг улсын нууцаас гаргажээ |
2026-01-10 09:10:00
2026-01-10 09:00:00
“Таны данс руу нэвтрэх оролдлого 3 удаа хийгдсэн байна" хэмээн залилж байна
2026-01-09 16:25:50
Ойрын 10 хоногт говийн бүсээр тэг грудус, бусад нутгаар 17-23 хэм хүйтэн байна
2026-01-09 16:47:40
“Таны данс руу нэвтрэх оролдлого 3 удаа хийгдсэн байна" хэмээн залилж байна
2026-01-09 16:25:50
ГИХГ-ын алба хаагч шинээр авсан компьютеруудыг завшаад, баригджээ
2026-01-09 16:15:11
2026-01-09 15:55:44
"ҮХЦ нэг ангид 60-80 хүүхэд суралцахыг эрхэд нь халдаагүй гэж үзлээ"
2026-01-09 15:52:06
Нийслэл энэ онд бусдад завшуулсан 8 обьектийг буцааж авна
2026-01-09 14:45:14
2026-01-09 12:29:45
2026-01-09 12:01:30
Зорчигчтой зохисгүй харьцсан автобусны жолоочийг сургалтад хамруулахаар боллоо
2026-01-09 11:05:37
2026-01-09 11:05:02
Баянзүрх дүүрэгт согтуу эмэгтэйчүүд нэгнээ хутгалжээ
2026-01-09 10:58:07
2026-01-09 10:51:04
Согтуу жолоочийг ₮2.7-14 саяар торгож, 3 жил хорих хууль үйлчилж эхэллээ
2026-01-09 10:23:17
Дэслэгч Э.Ариунтунгалаг өвлийн олимпод оролцох эрхээ авлаа
2026-01-09 09:03:49
Гэмтнийг шийтгэх, их хүмүүнтэй уулзахад сайн
2026-01-09 08:06:48