"School Police" буюу эцэг, эхчүүдийн сургуулийн эргүүлийн үйл ажиллагаа сэдэвт хэлэлцүүлэг Нийслэлийн Иргэний Танхимд өнөөдөр зохион байгуулагдлаа.
Улаанбаатарын хэмжээнд төр болон хувийн хэвшлийн сургуулиудад
"School Police" гарснаас хойш сургууль орчимд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил 60 гаруй хувиар буурсныг цагдаагийн алба хаагчид мэдээлж байлаа.
Тус хэлэлцүүлгийн үеэр сургуулийн бүсэд эргүүлд гарахын ач холбогдлын тухай Нийслэлийн 37 дугаар сургуулийн сурагчийн ээж Ө.Золзаяа дараах тодруулгыг өгсөн юм.
Тэрбээр эргүүлийн үүрэг гүйцэтгэхдээ Пороро хүүхэлдэйн киноны гол дүрийн баатар Крон эсвэл туулай, нохой зэрэг амьтдын багийг өмсөж замын хөдөлгөөний дүрмийг сахиулах нь явган зорчиж буй хүүхдүүд болон жолооч нарын анхаарлыг татаж, илүү сонирхолтой болгодог гэдгийг хэлж байлаа.
Энэ талаар хэлэхдээ "37 дугаар сургуульд хоёр хүүхэд маань сурдаг болохоор би тэднийхээ өмнөөс хариуцлага хүлээж байна гэсэн үг.
Эргүүлд гарч байх хугацаанд жолооч нар хариуцлагагүй, хүүхдүүд маш сахилгагүй байдгийг анзаарсан. Ингээд энгийн хувцастай зогссоноос арай өөр байдлаар эргүүлд гарах нь сонирхолтой болов уу гэж бодсон. Улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Пороро хүүхэлдэйн киноны баатар Кроны дүртэй хувцас өмсөж зогссон удаатай.
Манай эгч багт наадмын хувцас түрээс ажиллуулдаг. Гурван удаа ийм багт наадмын хувцастай School Police-д гарч байгаа.
Эхлээд Крон, дараа нь нохой, туулайн баг өмссөн. Өвлийн улиралд энэ хувцастайгаа зогсохоор дулаахан байдаг" хэмээв.

Хувийн архиваас нь авч, ашиглав

Хувийн архиваас нь авч, ашиглав
Мөн тэрбээр "Хамгийн гол нь ийм хувцас өмсөхөөр хүүхдүүд маш эергээр хүлээж авдаг юм байна. Анхаарал нь татагдаад хүүхдүүд явган хүнийхээ гарцаар гарна. Машин ч зогсчихдог. Жолооч нар гэрлэн дохиогоо баримтлаад хурдаа багасгачихдаг. Хаа хаанаа хариуцлагатай болдог нь анзаарагдсан.
Тусгай баг өмсөөд School Police-д зогсоход надад ч чөлөөтэй байдаг. Дуртай үедээ бүжиглэнэ, ямар ч хамаагүй хөдөлгөөн хийнэ. Яагаад гэвэл намайг гэж хэн ч танихгүй учраас ичих, санаа зовох зүйлгүй. Яг л хүүхэд насандаа оччихсон юм шиг санагддаг.
Гэхдээ ийм хувцас өмсөөгүй School Police тэмдэгтэй ээж, аавууд зогсож байсан ч жолооч, явган зорчигчид үүргээ биелүүлээд хүлээцтэй хандаарай. Мөн гэрлэн дохиогоо маш сайн хараарай гэж хүсье" гэлээ.
| Крон, туулай, нохой зэрэг амьтдын багийг өмсөөд School Police-д зогсоход хүүхдүүд их сонирхож, гарцаараа гардаг |
Зам ашигласны төлбөрөө 30 хоногийн дотор төлөхгүй бол 0.5 хувийн алданги тооцож, нэмнэ
2025-11-08 16:27:18
Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2025-11-08 12:57:24
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Зам ашигласны төлбөрөө 30 хоногийн дотор төлөхгүй бол 0.5 хувийн алданги тооцож, нэмнэ
2025-11-08 16:27:18
Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2025-11-08 12:57:24
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
2025-11-07 16:14:48
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Монголчууд БНСУ-д визгүй зорчдог болох асуудлаар хамтран ажиллахаар боллоо
2025-11-07 15:52:44
2025-11-07 14:18:57
Гадаа тэжээдэг нохойндоо анхаарал тавихыг уриаллаа
2025-11-07 14:12:25
Энэ сарын 15-наас 5000 өрхийг хийн халаалттай болгож, сард ₮200 мянгыг олгоно
2025-11-07 13:58:08
2025-11-07 13:50:06
Газрын гүний технологиор дулаалсан гэрийг залуу гэр бүлд өглөө
2025-11-07 13:50:03
2025-11-07 13:32:02
2025-11-07 12:57:20
2025-11-07 12:39:25
2025-11-07 12:23:38
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймаг чиглэлд халтиргаа үүсээд байна
2025-11-07 11:27:17
Иргэн, ААН-үүд ойр орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа
2025-11-07 11:21:01
Тогтоолын хүрээнд хүүхэд морь унахыг хориглолоо
2025-11-07 11:17:35
2025-11-07 11:00:37
"Сураггүй болсон иргэн нас барсан Баян-Уул суманд цас ороогүй"
2025-11-07 11:00:24
2025-11-07 10:17:30
Путин 24 хамаатнаа төр, улсын компанид өндөр албан тушаалд томилж, рекорд тогтоолоо
2025-11-07 09:37:54
Нийслэлд орж буй цасыг цэвэрлэх ажил 05:30 цагт эхлэн үргэлжилж байна
2025-11-07 09:10:41
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2025-11-07 08:08:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-07 08:07:14