|
Ханиад томууны үед аспирин хэрэглэхгүй байхыг хүүхдийн зөвлөх эмч, Анагаах Ухааны доктор Ш.Энхтөр өнгөрсөн сард анхааруулж байсан юм. Түүний өгсөн зөвлөмжийг дахин хүргэж байна.
Амьсгалын цочмог хүнд халдварын үед буюу томуу болон томуу төст өвчний идэвхжилтийн үед бага насны хүүхэд өндөр халуурах нь тус өвчний ерөнхий шинж тэмдэг юм. Энэ талаар хүүхдийн зөвлөх эмч, Анагаах Ухааны доктор Ш.Энхтөр зөвлөмж хүргэлээ.
Тэрбээр "Ханиад томууны дэгдэлтийн үеэр бага насны хүүхэд өндөр халуурах нь тус өвчний ерөнхий шинж тэмдэг юм. Халуун буулгах олон арга бий. Дэлхий нийтээрээ өндөр халууныг буулгах, үрэвслийн эсрэг эм гэдэг утгаараа парацетамол зэрэг эмийг хэрэглэдэг.
Гэхдээ энэ эмийг хэрэглэхдээ эмчийн заавар, зөвлөмжөөр тунг нь тааруулах хэрэгтэй. Эмийн санд жоргүй олгодог эм учраас иргэд дур мэдэн тунг нь хэтрүүлснээр хордлогод орох эрсдэл бий болно. Тун хэтрүүлснээр хүүхдийн элэг гэмтэх, дархлаа унах, төв мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) сүүлийн 20 орчим жилд ханиад томууны үед аспирин хэрэглэхийг хориглосон. Өвчний дэгдэлтийн үед аспириныг бага насны хүүхдэд өгснөөр өвчин хүндрэх, амь насаа алдах хүртэл эрсдэл гардаг байв.
ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлсний дараагаар манай улсад хүүхдүүд аспирины хордлогод өртөх нь эрс багассан. Харамсалтай нь сүүлийн үед аспирины хордлогод орох, амь насаа алдах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс ханиад томууны үед аспирин хэрэглэхгүй байхыг анхааруулж байна" гэж онцоллоо.

| Ш.Энхтөр: Ханиад томууны үед хүүхдэд аспирин хэрэглэхгүй байхыг анхааруулж байна |
2026-05-01 16:46:08
2026-05-01 16:20:38
Эрдэнэтийн-Овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа
2026-05-01 14:02:26
2026-05-01 17:10:47
2026-05-01 16:46:08
2026-05-01 16:20:38
Эрдэнэтийн-Овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа
2026-05-01 14:02:26
Маргаашаас автобуснуудад нэг л карт уншигч байршуулна
2026-05-01 13:47:56
Морин уралдааны үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна
2026-05-01 13:40:59
Эмээлтээс Шувуун фабрик хүртэл засмал зам тавина
2026-05-01 13:35:58
2026-05-01 13:24:09
Ойрын 10 хоногийн цаг агаарын төлөв
2026-05-01 13:04:43
2026-05-01 11:11:21
2026-05-01 10:26:43
2026-05-01 10:22:08
2026-05-01 10:02:02
2026-05-01 09:36:16
Хоригдол залууст бясалгал заажээ
2026-05-01 08:33:54
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-05-01 07:08:58
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-05-01 07:07:17
2026-04-30 17:17:56
2026-04-30 17:01:35
2026-04-30 16:45:10
2026-04-30 15:47:57
2026-04-30 13:48:42
2026-04-30 13:45:23
2026-04-30 13:20:19
2026-04-30 13:09:46
2026-04-30 12:28:45
2026-04-30 11:16:54
2026-04-30 10:59:18
2026-04-30 10:55:07
2026-04-30 09:24:11
2026-04-30 09:14:08
2026-04-30 07:20:00
2026-04-30 07:10:00