IKON.MN
Хотын дарга Х.Нямбаатар хэдхэн хоногийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Туул гол хоёрын зааг дээр хэнийх болох нь мэдэгдэхгүй маш том эдлэн газар байна. 2014 оны үед олгогдсон ч нэг ч төлбөр төлөөгүй байна хэмээн мэдээлээд байгаа юм.
Уг газрыг нээлттэй мэдээллийн сангаас харвал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт хамаарч байна. Иймд энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /ҮЦХ/-ийн дарга Ү.Оюунзулаас тодруулахад тэрбээр "Манай газар дээр хаус байх боломжгүй. "Хан талст" компанитай холбоотой газар. Бид холбогдох газруудад байнга тус газартай холбоотой санал гомдлоо гаргадаг. Анхнаасаа авсан зөвшөөрлийнхөө дагуу биш хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан" гэв.
Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн Ерөнхий Газар
ҮЦХ-д буй "Хан талст" компанийн газартай холбоотой мэдээллийг тодруулбал:
2014 он: “Хан Талст” компанид “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл 2014 онд гаргаж 3.3 га газрыг олгожээ.
2019 он: Тус газарт “Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүс байгуулж байна гэх мэдээ гарав.
2020 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байснаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа явуулсан хяналт шалгалтын дүнд “Хан Талст” компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байна гэдгийг илрүүлсэн байна.
Хяналт шалгалтын явцад Нийслэлийн зүгээс 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлж байсан. Мөн тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Нийслэлээс хоёр удаа мэдэгдэл өгч үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлж байжээ.
Гэвч уг шаардлагуудыг тус компани үл ойшоож байсан бөгөөд улмаар барилгын шороог авсан хэсэгт үүссэн хөрсний усанд дөрвөн хүүхэд тоглож байгаад харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарч байжээ.
Харин одоогоор олны анхаарал дунд байгаа хувийн эдлэн газар хэмээгээд буй барилга нь хэзээ баригдсан, ямар зориулалттай гэдэг нь тодорхойгүй байгаа юм. ҮЦХ-ээс уг газрыг "хувийн хаус биш" хэмээгээд буй.
Тус байшин байршиж буй хэсэг болон дээр дурдсан наран шарлагын газар болохоор төлөвлөгдөж байсан газар хоёр өөр талд байгаа ч албаныхан уг газрыг нийтэд нь "Хан Талст" компанийн газар гэж мэдээлээд байгаа юм.

| Ү.Оюунзул: "Хан талст" компанид хамаарах уг газар хувийн хаус байх боломжгүй. Бид холбогдох газруудад байнга санал гомдлоо гаргадаг |
Зам ашигласны төлбөрөө 30 хоногийн дотор төлөхгүй бол 0.5 хувийн алданги тооцож, нэмнэ
2025-11-08 16:27:18
Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2025-11-08 12:57:24
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Зам ашигласны төлбөрөө 30 хоногийн дотор төлөхгүй бол 0.5 хувийн алданги тооцож, нэмнэ
2025-11-08 16:27:18
Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2025-11-08 12:57:24
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
2025-11-07 16:14:48
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Монголчууд БНСУ-д визгүй зорчдог болох асуудлаар хамтран ажиллахаар боллоо
2025-11-07 15:52:44
2025-11-07 14:18:57
Гадаа тэжээдэг нохойндоо анхаарал тавихыг уриаллаа
2025-11-07 14:12:25
Энэ сарын 15-наас 5000 өрхийг хийн халаалттай болгож, сард ₮200 мянгыг олгоно
2025-11-07 13:58:08
2025-11-07 13:50:06
Газрын гүний технологиор дулаалсан гэрийг залуу гэр бүлд өглөө
2025-11-07 13:50:03
2025-11-07 13:32:02
2025-11-07 12:57:20
2025-11-07 12:39:25
2025-11-07 12:23:38
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймаг чиглэлд халтиргаа үүсээд байна
2025-11-07 11:27:17
Иргэн, ААН-үүд ойр орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа
2025-11-07 11:21:01
Тогтоолын хүрээнд хүүхэд морь унахыг хориглолоо
2025-11-07 11:17:35
2025-11-07 11:00:37
"Сураггүй болсон иргэн нас барсан Баян-Уул суманд цас ороогүй"
2025-11-07 11:00:24
2025-11-07 10:17:30
Путин 24 хамаатнаа төр, улсын компанид өндөр албан тушаалд томилж, рекорд тогтоолоо
2025-11-07 09:37:54
Нийслэлд орж буй цасыг цэвэрлэх ажил 05:30 цагт эхлэн үргэлжилж байна
2025-11-07 09:10:41
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2025-11-07 08:08:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-07 08:07:14