Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн/ҮЦХ/ адууны хашаатай гэх мэдээлэл гараад буй. Энэ нь ямар учиртайг тус хүрээлэнгийн дарга Ү.Оюунзулаас утсаар тодруулж, асуусан юм.
-Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн хашаанд адууны хашаа байдаг уу, хэрэв байдаг бол ямар учиртай бол?
-ҮЦХ 2009 онд байгуулагдсан. Үүнээс өмнө 2005, 2006 оны үед иргэн А.Сүхбат уг газрыг өөр нэг иргэнээс худалдаж аваад хашаа, объект барьж, үйл ажиллагаа явуулж байсан юм билээ. 2009 онд ҮЦХ-гийн 973 га газрыг тасдаж авч, хашаалаад газрын гэрчилгээ гарч манай хүрээлэнгийн үйл ажиллагаа эхэлсэн.
2021 онд иргэн А.Сүхбат газраа хэрхэх талаар ярилцаж, шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон юм. Ингээд бүх шатны шүүхээс ҮЦХ ялалт байгуулж, 973 га газраа тухайн иргэнд эзэмшүүлэх, өмчлүүлэх боломжгүй, дотор нь байгаа хашаа, байгууламжийг буулгах шийдвэр гарсан. Одоо ШШГЕГ-ын ажлыг хүлээж байна. ҮЦХ-гийн зүгээс шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх саналыг байнга хүргүүлж байгаа. Учир нь энэ газарт 12 төрлийн олон улсын цэцэрлэг байгуулах, гадаадад амьдардаг монголчуудын төгөл байгуулахаар мод тарьж эхэлсэн хэсэг.
Адуу байгаагийн тухайд цэцэрлэгт хүрээлэнгийн өвлийн улиралд бэрхшээлтэй зүйл нь адуу орж ирэх. Хүрээлэнгийн урд хэсгээр буюу Туул голын эрэг талд хашаагүй, өвс сайтай болохоор адуу ороод ирдэг. Адуучид мөн оруулдаг. Нэг шөнөд 2-5 адуу байнгын орж ирнэ. Туугаад гаргасан ч буцаад ороод ирдэг юм.
Нялх мод, ногоон байгууламжаа сүйтгүүлэхгүйн тулд одоо буулгах шүүхийн шийдвэр гарсан хашаанд түр хийж байгаад Экологийн, хорооны цагдаагийн алба болон эзэнд нь хүлээлгэж өгдөг. Энэ явдал сүүлийн таван жил үргэлжилж байна. Экологийн цагдаагийн албанаас хуулийн дагуу хариуцлага тооцдог. Манай зүгээс байнга адуугаа оруулдаг адуучидтай уулзаж, ам өчгийг авч ойлголцдог.
-Шүүхийн шийдвэрийн дагуу газраа аваад хашаа, байгууламжийг буулгасан хойно адуу орж ирээд байвал яах вэ?
-НИТХ-ын хурлаас энэ асуудлаар тогтоол гарсан. Уг тогтоолоор тодорхой нэг цэг байгуулж, ҮЦХ-гийн хашаанд адуу орж ирсэн тохиолдолд хашна. Малын эзэн авахдаа торгууль төлж, хариуцлага хүлээх зохицуулалттай болно. Энэ тохиолдолд иргэд адуу, малаа суурьшлын бүс рүү оруулахгүй байх арга хэмжээг авах байх. НИТХ-ын тогтоолыг яаралтай албажуулах шаардлагыг Хууль зүйн яаманд тавья гэдгийг Хотын дарга өнөөдөр нийслэлийн шуурхай хурал дээр хэлсэн.
ҮЦХ-гийн зүгээс адуунд зориулж хашаа барих төсөв болон зохион байгуулалт байхгүй. Цэцэрлэгт хүрээлэн мод тарьдаг газар болохоос адуу хашдаг газар биш.
| Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд адууны хашаа байдаг уу? |
Зам ашигласны төлбөрөө 30 хоногийн дотор төлөхгүй бол 0.5 хувийн алданги тооцож, нэмнэ
2025-11-08 16:27:18
Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2025-11-08 12:57:24
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Зам ашигласны төлбөрөө 30 хоногийн дотор төлөхгүй бол 0.5 хувийн алданги тооцож, нэмнэ
2025-11-08 16:27:18
Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2025-11-08 12:57:24
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
2025-11-07 16:14:48
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Монголчууд БНСУ-д визгүй зорчдог болох асуудлаар хамтран ажиллахаар боллоо
2025-11-07 15:52:44
2025-11-07 14:18:57
Гадаа тэжээдэг нохойндоо анхаарал тавихыг уриаллаа
2025-11-07 14:12:25
Энэ сарын 15-наас 5000 өрхийг хийн халаалттай болгож, сард ₮200 мянгыг олгоно
2025-11-07 13:58:08
2025-11-07 13:50:06
Газрын гүний технологиор дулаалсан гэрийг залуу гэр бүлд өглөө
2025-11-07 13:50:03
2025-11-07 13:32:02
2025-11-07 12:57:20
2025-11-07 12:39:25
2025-11-07 12:23:38
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймаг чиглэлд халтиргаа үүсээд байна
2025-11-07 11:27:17
Иргэн, ААН-үүд ойр орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа
2025-11-07 11:21:01
Тогтоолын хүрээнд хүүхэд морь унахыг хориглолоо
2025-11-07 11:17:35
2025-11-07 11:00:37
"Сураггүй болсон иргэн нас барсан Баян-Уул суманд цас ороогүй"
2025-11-07 11:00:24
2025-11-07 10:17:30
Путин 24 хамаатнаа төр, улсын компанид өндөр албан тушаалд томилж, рекорд тогтоолоо
2025-11-07 09:37:54
Нийслэлд орж буй цасыг цэвэрлэх ажил 05:30 цагт эхлэн үргэлжилж байна
2025-11-07 09:10:41
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2025-11-07 08:08:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-07 08:07:14