Энэтхэг улс албан ёсоор 2036 оны зуны олимпыг зохион байгуулахад нэр дэвшихээр болсныг тус улсын спортын сайд Анураг Такур олон нийтэд мэдээллээ.
Ингэснээр одоогийн байдлаар Испани, Мексик, Индонез, Турк, Польш болон Катар улстай өрсөлдөхөөр болов.
Энэтхэг улс бүхий л спортын талбарт эрс сайжирч байгааг А.Такур онцолсон юм.
Жагарын орныхон 2036 он гэхэд спортоор өрсөлддөг топ 10 улсын нэг болох зорилготой бол 2047 онд топ тав руу дэвших төлөвлөгөөтэй гэнэ.
Энэ талаар А.Такур "Ерөнхий сайд Нарендра Моди Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүдийг Энэтхэгт ирэх үеэр уулзаж ярилцахдаа 2036 оны олимпыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн үүнээс өмнө 2030 оны залуучуудын олимпыг ч зохион явуулахын төлөө сонгуульд нэрээ дэвшүүлнэ.
Манай улсын эдийн засаг жил бүр өсөж буй. Үүний нэг илрэл нь сүүлийн 10 жилд спортод зарцуулах төсвөө гурван удаа нэмсэн. Тодруулбал 33 сая еврогоор 300 орчим спортын дэд бүтэц, 23 үндэсний спортын төв, 69 бялдаржуулах танхим, 1,075 өсвөр насныханд зориулсан спорт заал танхим барьсан" гэж ярьсан юм.
Сонирхуулахад Энэтхэг улс Токиогийн олимпоос долоон медаль хүртсэн нь тус улсын спортын түүхэнд хамгийн өндөр амжилт билээ.
Эх сурвалж: Inside The Games
| Энэтхэг улс 2036 оны зуны олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгөв |
Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2025-11-08 12:57:24
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2025-11-08 12:57:24
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
2025-11-07 16:14:48
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Монголчууд БНСУ-д визгүй зорчдог болох асуудлаар хамтран ажиллахаар боллоо
2025-11-07 15:52:44
2025-11-07 14:18:57
Гадаа тэжээдэг нохойндоо анхаарал тавихыг уриаллаа
2025-11-07 14:12:25
Энэ сарын 15-наас 5000 өрхийг хийн халаалттай болгож, сард ₮200 мянгыг олгоно
2025-11-07 13:58:08
2025-11-07 13:50:06
Газрын гүний технологиор дулаалсан гэрийг залуу гэр бүлд өглөө
2025-11-07 13:50:03
2025-11-07 13:32:02
2025-11-07 12:57:20
2025-11-07 12:39:25
2025-11-07 12:23:38
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймаг чиглэлд халтиргаа үүсээд байна
2025-11-07 11:27:17
Иргэн, ААН-үүд ойр орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа
2025-11-07 11:21:01
Тогтоолын хүрээнд хүүхэд морь унахыг хориглолоо
2025-11-07 11:17:35
2025-11-07 11:00:37
"Сураггүй болсон иргэн нас барсан Баян-Уул суманд цас ороогүй"
2025-11-07 11:00:24
2025-11-07 10:17:30
Путин 24 хамаатнаа төр, улсын компанид өндөр албан тушаалд томилж, рекорд тогтоолоо
2025-11-07 09:37:54
Нийслэлд орж буй цасыг цэвэрлэх ажил 05:30 цагт эхлэн үргэлжилж байна
2025-11-07 09:10:41
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2025-11-07 08:08:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-07 08:07:14