Монгол болон ОХУ-ын Эрүүл мэндийн сайд нар энэ сарын 15-17-нд Улаан-Үд хотноо уулзаж, хоёр орны эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг улам өргөжүүлэх асуудлаар хэлэлцээр хийж байв.
Хэлэлцээрийн хүрээнд шийдэлд хүрсэн нэг асуудал нь гепатитын Д вирусийн халдвартай иргэдийг ОХУ-д тэр дундаа хил залгаа Буриад улсын эрүүл мэндийн байгууллагад эмчлэх асуудлаар тохиролцоонд хүрсэн.
Монгол Улс ОХУ-ын Эрүүл мэндийн сайд нарын уулзалтаар яригдаж тохиролцоонд хүрсэн зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, ялангуяа гепатитын Д вирустэй иргэдийг ОХУ-д хийж буй эмчилгээнд хамруулах талаар манай талаас тавьсан саналыг судлах зорилгоор ОХУ-ын Буриад улсын Эрүүлийг хамгаалахын сайд Е.Ю.Лудуповагаар ахлуулсан баг Монгол Улсад энэ сарын 25-наас айлчилж байна.


Тэд өчигдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 25-нд Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажилласан бол өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Элэгний клиник, Гепатит, энтеровирусийн лаборатори, Бүрэн геномын шинжилгээ (NGS)-ний лаборатори зэрэг газруудын үйл ажиллагаатай танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй уулзаж байна.
Буриад улсын Эрүүлийг хамгаалахын сайдын ажлын айлчлалын багт Улаан-Үд хотын Цөмийн анагаах ухааны төвийн орлогч захирал Т.Иванова, улсын төсөвт эм ханган нийлүүлэх “Бурядфармация” байгууллагын ерөнхий захирал Б.Цыренов, Москвагийн Анагаах ухааан, нүүр ам судлалын их сургуулийн Халдварт өвчин, эпидемиологийн тэнхмийн профессор Е.Климова, Буриадын ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх төвийн ерөнхий эмч С.Баглаева болон тус улсын ЭХЯ-ны холбогдох албан тушаалтнууд багтжээ.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
| "Гепатитын Д вирустэй иргэдийг ОХУ-д эмчлэх Монголын талын саналыг судалж байна" |
Гэмтнийг шийтгэх, их хүмүүнтэй уулзахад сайн
2026-01-09 08:06:48
2026-01-08 17:45:28
Монгол улсын консерватор 1, 6, 8-р ангидаа элсэлт авч эхэллээ
2026-01-08 14:48:25
Гэмтнийг шийтгэх, их хүмүүнтэй уулзахад сайн
2026-01-09 08:06:48
2026-01-08 17:45:28
2026-01-08 15:33:12
Монгол улсын консерватор 1, 6, 8-р ангидаа элсэлт авч эхэллээ
2026-01-08 14:48:25
Г.Занданшатар Оюу толгойн баялгийн дийлэнх нь монголчуудад ногддог байх шаардлага хүргүүлнэ
2026-01-08 13:43:57
Сэрэмжлүүлэг: 12-р ангийн хүүхдийг харьж явахад нь үл таних хүүхэд хутгалжээ
2026-01-08 13:13:40
Бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан гэр бүлийн хүмүүсийг маргааш хөдөөлүүлнэ
2026-01-08 12:18:23
Морь жилтэй эрэгтэй хүмүүс цагаан сараас өмнө заслаа хийлгээрэй
2026-01-08 12:00:38
БНХАУ-аас оруулж ирдэг Гарьд-5, Чун-9, Үлчү-18 тангаас сэрэмжлэхийг анхаарууллаа
2026-01-08 11:38:22
"Гоожингийн өндөр"-ийг нураахгүй, ₮1.3 тэрбумаар сэргээн засварлана
2026-01-08 11:27:11
2026-01-08 10:02:05
2026-01-08 09:52:34
2026-01-08 09:41:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-01-08 07:56:39
Улаанбаатар өдөртөө 11 хэм хүйтэн байна
2026-01-08 07:55:07