Цагдаагийн байгууллагаас сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр нийтлэгдээд буй нэгэн гэмт хэргийн талаар өнөөдөр албан ёсоор дараах мэдээллийг өглөө.
Тодруулбал ХУД-ийн 13-р хороо ..дугаар гудамжны ..дугаар тоотод оршин суух иргэн "Б" гэх 47 настай эрэгтэйтэйтэй хамт амьдарч байсан иргэн "Ц" нь 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс хойш сураггүй алга болсон байна. Өөрийн ойр дотнын болон гэр бүлийн хүмүүстэйгээ холбоо барих боломжгүй боллоо гэсэн гомдол мэдээллийг 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Үүнээс хойш цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх тоотод оршин суух "Б"-н гэр болон тээврийн хэрэгслээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцын жагсаалтад багтдаг "Амфетамин", "Метамфетамин" гэх сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис илэрсэн байж болзошгүй байгаа аж.
Иймд иргэн "Ц"-тэй хамтран амьдарч байсан сэжигтэн "Б"-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.2-т зааснаар 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж цагдан хорих арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Мөн "Б" гэгч нь олон тооны нохой тэжээдэг байсан нөхцөл байдалд тогтоогджээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд даргын тушаалаар Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, Хар тамхитай тэмцэх газар зэрэг нэгжээс бүрдсэн ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.
Цахим орчинд энэ хэргийн талаар "мансуурсан этгээд найз охиноо хөнөөж, нохойд хаяж өгчээ", "нохойгоо хооллосон" гэх мэт иргэдийг сэртхийлгэсэн мэдээллүүд нийтлэгдэж байгааг одоогоор батлах боломжгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй, шуурхай явагдаж байгаа гэдгийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг мэдээллээ.
Үргэлжлүүлэн тэрбээр дараах асуудлыг сануулав.
Хэвлэл мэдээллийн ёс зүйн дүрэмд:
Иймд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй мөрдөн шалгах ажиллагааны хэргийн талаар албаны эх сурвалжгүй таамаг бүхий мэдээ, мэдээллийг мэдээлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас олон нийтийн цахим сүлжээ хэрэглэгч нарт зөвлөв.
| Б.Батзориг: Мансуурсан этгээд найз охиноо хөнөөж, нохойд өгсөн гэх мэдээллийг одоогоор батлах боломжгүй |
Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2025-11-08 12:57:24
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2025-11-08 12:57:24
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
2025-11-07 16:14:48
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Монголчууд БНСУ-д визгүй зорчдог болох асуудлаар хамтран ажиллахаар боллоо
2025-11-07 15:52:44
2025-11-07 14:18:57
Гадаа тэжээдэг нохойндоо анхаарал тавихыг уриаллаа
2025-11-07 14:12:25
Энэ сарын 15-наас 5000 өрхийг хийн халаалттай болгож, сард ₮200 мянгыг олгоно
2025-11-07 13:58:08
2025-11-07 13:50:06
Газрын гүний технологиор дулаалсан гэрийг залуу гэр бүлд өглөө
2025-11-07 13:50:03
2025-11-07 13:32:02
2025-11-07 12:57:20
2025-11-07 12:39:25
2025-11-07 12:23:38
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймаг чиглэлд халтиргаа үүсээд байна
2025-11-07 11:27:17
Иргэн, ААН-үүд ойр орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа
2025-11-07 11:21:01
Тогтоолын хүрээнд хүүхэд морь унахыг хориглолоо
2025-11-07 11:17:35
2025-11-07 11:00:37
"Сураггүй болсон иргэн нас барсан Баян-Уул суманд цас ороогүй"
2025-11-07 11:00:24
2025-11-07 10:17:30
Путин 24 хамаатнаа төр, улсын компанид өндөр албан тушаалд томилж, рекорд тогтоолоо
2025-11-07 09:37:54
Нийслэлд орж буй цасыг цэвэрлэх ажил 05:30 цагт эхлэн үргэлжилж байна
2025-11-07 09:10:41
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2025-11-07 08:08:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-07 08:07:14