"BCH Гарьд" болон "Хасын хүлэгүүд" багийн хасагдах шатны тоглолтын үеэр "BCH Гарьд" багийн Б.Болдбаатар шүүгчийн биед халдсан явдал болсон билээ.
Энэ үйлдлийнх нь улмаас Үндэсний дээд лигээс гаргасан мэдэгдэлд "Лиг зохион байгуулах журмын Хавсралтын Хариуцлага хэсгийн 3.3-т заасныг үндэслэн 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо(МСБХ)-ноос зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар тогтоосугай" гэж мэдэгдэл гаргасан юм.
Тэгвэл Баянголд дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж энэ сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
| "BCH Гарьд" багийн Б.Болдбаатарыг 100,000 төгрөгөөр торгов |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57