Цаг агаарын талаарх цаг үеийн мэдээллийг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал танилцууллаа.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгаар 0-4мм цас орж, цасны зузаан 0-3сантиметрээр нэмэгджээ. Долоо хоногийн эхээр ихэнх нутгаар нэлээд хүйтэн байсан бөгөөд Дархадын хотгороор -46 градус хүрсэн. Долоо хоногийн сүүлээр ихэнх нутгаар хүйтний эрч 1-14 градусаар суларсан.
Өнөөдөр/2024.02.26/ 08:00 цагийн байдлаар Архангайн баруун, Булганы өмнөд, Хөвсгөлийн зүүн өмнөд хэсгээр цас орж байна. Энэ цас өнөөдөр зүүн болон төвийн аймгуудын нутгаар үргэлжлэн орно.
Хоёрдугаар сарын 27-нд төв, зүүн аймгийн зарим нутгаар цас орно.
28-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав нутгаар бага хэмжээний цас орно.
29-нд зүүн аймгуудын нутгаар цас орно.
Салхи:
Хоёрдугаар сарын 26, 27-нд тал хээрийн нутгаар, 28, 29-нд говь, тал хээрийн нутгаар 8-13 метр секундийн салхитай байна.
Гуравдугаар сарын цаг агаарын мэдээ:
Гуравдугаар сарын 2-нд Алтайн уулархаг нутгаар, 3-нд ихэнх нутгаар, 4-нд тал хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч, ширүүснэ. Энэ нь аюултай үзэгдлийн хэмжээнийх биш.
Агаарын температур:
Гуравдугаар сарын 1-нээс баруун аймгуудын нутгаас эхлэн хүйтний эрч бага зэрэг суларна" гэв.
| Өнөөдөр Архангай, Булган, Хөвсгөлийн зүүн өмнөд хэсгээр цас орж байна. Зүүн болон төвийн аймгуудын нутгаар үргэлжилнэ |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17