Аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Налайх дүүргийн барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-т гуравдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад орно.
Иргэд дуудлага өгснөөр хаягийнх нь дагуу очиж, үүсэх хаягдлыг хүлээн авах боломжтойг "Нью метод" ХХК-ийн ерөнхий инженер А.Доржготов ярилаа.
Тус үйлдвэр нь
Хувь хүн, ААН, байгууллагууд электрон, цахим, цахилгаан хэрэгсэл, батарейн хаягдлыг дээрх үйлдвэрт хүлээлгэн өгснөөр технологийн дагуу устгуулах боломж бүрдэж байна.
Энэ талаар "Нью метод" ХХК-ийн ерөнхий инженер А.Доржготовоос тодруулахад "Бид үйлдвэрээ гуравдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Тиймээс иргэд маань электрон хог хаягдлуудаа ирэх сараас үйлдвэрт аваачиж өгөх боломжтой.
Гэр ахуйн цахилгаан бараа буюу угаалгын машин, хөргөгчөөс авхуулаад телевиз, компьютерын процессор, дэлгэц, хулгана, принтер, power bank гэх мэтчилэн бүх төрлийн цахилгаан хэрэгслийн хаягдлыг авна.
Мөн гар утас, компьютер, нөүтбүүк дахин цэнэглэдэг батарей, автомашины хаягдал батарей, хуруу зайн хаягдлуудыг хүлээн авч байгаа.
Хог хаягдлын тухай хуульд зааснаар дээрх хаягдал нь аюултай хаягдлын жагсаалтад ордог. Батарей, цахилгаан тоног төхөөрөмжийн хаягдал ч бай аль аль нь хортой хүнд металлуудтай. Эдгээр нь удаан задардаг, органик бодис үүсгэх хуванцар хэсгүүдтэй байдаг болохоор хуулийн дагуу "Аюултай хог хаягдал"-д тооцогддог.
Манай үйлдвэр өнөөдөр Монгол Улсад байгаа ганц тусгай зөвшөөрөлтэй компани юм. Энэ тусгай зөвшөөрлийг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас олгодог. Одоохондоо манайхаас өөр ийм төрлийн хаягдал боловсруулдаг үйлдвэр байхгүй гэсэн үг. Тусгай зөвшөөрөлтэй хаягдал боловсруулах үйлдвэр өмнө нь байгаагүй" гэдгийг хэллээ.
Үргэлжлүүлэн "Аюултай хог хаягдал боловсруулах энэхүү технологийг анх 2018 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль дээр боловсруулж байсан. Уг технологийнхоо дагуу үйл ажиллагаа явуулахаар бэлэн болоод байна.
Төслийн эцсийн зорилго нь аюултай хог хаягдлыг хөрс орчинд алдагдуулахгүй байх, байгаль орчны доройтлоос бага боловч сэргийлэхэд оршиж байгаа.
Тоног төхөөрөмжийн хувьд өөрсдийн хүчин чадлаа тооцоолж байгаад Хятадаас авсан.
Аюултай хог хаягдлыг боловсруулалтад оруулна гэдгийг тайлбарлавал гурил шиг нунтаг болгож байгаад цааш химийн аргаар уусгаж, боловсруулдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл аюултай хог хаягдлыг хоргүйжүүлнэ. Мөн бага хэмжээний ашигтай металл хэсгүүдийг ялгаж авдаг" гэлээ.
Холбогдох утас: 96601641, 99352406
Байршил: Налайх дүүрэг, гуравдугаар хороо, аж үйлдвэрийн парк
| "Электрон хэрэгсэл, батарейн хаягдлыг дуудлагаар очиж аваад Налайх дахь үйлдвэртээ устгана" |
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
2025-11-07 16:14:48
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Монголчууд БНСУ-д визгүй зорчдог болох асуудлаар хамтран ажиллахаар боллоо
2025-11-07 15:52:44
2025-11-07 14:18:57
Гадаа тэжээдэг нохойндоо анхаарал тавихыг уриаллаа
2025-11-07 14:12:25
Энэ сарын 15-наас 5000 өрхийг хийн халаалттай болгож, сард ₮200 мянгыг олгоно
2025-11-07 13:58:08
2025-11-07 13:50:06
Газрын гүний технологиор дулаалсан гэрийг залуу гэр бүлд өглөө
2025-11-07 13:50:03
2025-11-07 13:32:02
2025-11-07 12:57:20
2025-11-07 12:39:25
2025-11-07 12:23:38
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймаг чиглэлд халтиргаа үүсээд байна
2025-11-07 11:27:17
Иргэн, ААН-үүд ойр орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа
2025-11-07 11:21:01
Тогтоолын хүрээнд хүүхэд морь унахыг хориглолоо
2025-11-07 11:17:35
2025-11-07 11:00:37
"Сураггүй болсон иргэн нас барсан Баян-Уул суманд цас ороогүй"
2025-11-07 11:00:24
2025-11-07 10:17:30
Путин 24 хамаатнаа төр, улсын компанид өндөр албан тушаалд томилж, рекорд тогтоолоо
2025-11-07 09:37:54
Нийслэлд орж буй цасыг цэвэрлэх ажил 05:30 цагт эхлэн үргэлжилж байна
2025-11-07 09:10:41
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2025-11-07 08:08:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-07 08:07:14