Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармагийн гүүрний урд хэсэгт замын өндрийн хязгаарлалтын шон унаж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн явдал өнөөдөр өглөө боллоо.
Уг шон ямар учраас унасан талаар Тээврийн Цагдаагийн Албаны Урьдчилсан Сэргийлэх Хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодруулахад "Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагийн гүүрний баруун талын өндрийн хязгаарын шонг машинаар мөргөсөн байна гэсэн дуудлага өнгөрснө шөнө буюу хоёрдугаар сарын 22-ны 03:47 цагт ирсэн.
Тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс хэргийн газрын үзлэг шалгалт хийхэд боодлын өвс ачиж явсан Норд Бенз загварын тээврийн хэрэгслээр тухайн өндрийн хязгаарын шонг мөргөсөн байна. Тээврийн хэрэгслийн жолооч согтуу байсан гэдэг мэдээлэл алга.
Одоогийн байдлаар унасан шонг замаас гаргаж, зорчих хэсгийг чөлөөлсөн, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Яармагийн гүүрийг мөргөхөөс хамгаалсан уг шонг АЗЗА, Нийслэлийн Авто Замын Хөгжлийн газар яаралтай босгох арга хэмжээг авах байх.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдсэн зам тээврийн осол учир хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ.
Иргэд өндрийн хязгаарыг гал хамгаалагч гэж ойлгох хэрэгтэй. Учир нь авто замын өндрийн хязгаар нь өөрөөсөө үнэтэй барилга байгууламж, гүүрэн болон нүхэн гарцыг хамгаалах зориулалтаар хийгддэг.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн ачаатай болон ачаагүй дээд өндөр 4 метрээс ихгүй байна хэмээн заасан байдаг. Энэ дагуу тээврийн хэрэгслийн ачааны өндөр 4 метр, өргөн хоёр метр, урт 20 метрээс ихгүй байх ёстой.
Жолооч нарт хандаж хэлэхэд замын хөдөлгөөний дүрэмд заасан хэмжээнээс өндөр, өргөн, урттай ачаа тээвэрлэх тохиолдолд ТЦА-наас зөвшөөрөл авч, таних тэмдэг тавьж, заасан маршрутаар явах хэрэгтэй.
Хэрэв хүнд болон овор ихтэй ачааны аюулгүй байдлыг хангаж, хамгаалж, хүргэж өгдөг тусгай байгууллагатай гэрээ хийсэн бол ТЦА-нд гэрээгээ үзүүлж, зөвшөөрөл авна" хэмээн тайлбарлалаа.
| Д.Ганхуяг: Яармагийн гүүрний өндрийн хязгаарын шонг өвс ачсан том оврын машин мөргөсөн осол гарсан |
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
2025-11-07 16:14:48
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Монголчууд БНСУ-д визгүй зорчдог болох асуудлаар хамтран ажиллахаар боллоо
2025-11-07 15:52:44
2025-11-07 14:18:57
Гадаа тэжээдэг нохойндоо анхаарал тавихыг уриаллаа
2025-11-07 14:12:25
Энэ сарын 15-наас 5000 өрхийг хийн халаалттай болгож, сард ₮200 мянгыг олгоно
2025-11-07 13:58:08
2025-11-07 13:50:06
Газрын гүний технологиор дулаалсан гэрийг залуу гэр бүлд өглөө
2025-11-07 13:50:03
2025-11-07 13:32:02
2025-11-07 12:57:20
2025-11-07 12:39:25
2025-11-07 12:23:38
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймаг чиглэлд халтиргаа үүсээд байна
2025-11-07 11:27:17
Иргэн, ААН-үүд ойр орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа
2025-11-07 11:21:01
Тогтоолын хүрээнд хүүхэд морь унахыг хориглолоо
2025-11-07 11:17:35
2025-11-07 11:00:37
"Сураггүй болсон иргэн нас барсан Баян-Уул суманд цас ороогүй"
2025-11-07 11:00:24
2025-11-07 10:17:30
Путин 24 хамаатнаа төр, улсын компанид өндөр албан тушаалд томилж, рекорд тогтоолоо
2025-11-07 09:37:54
Нийслэлд орж буй цасыг цэвэрлэх ажил 05:30 цагт эхлэн үргэлжилж байна
2025-11-07 09:10:41
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2025-11-07 08:08:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-07 08:07:14