Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын Зөвлөл хуралдаж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг Зөвлөлийн хуралдаанд танилцуулав.
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийх төслийн хүрээнд энэ оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм.
Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг ₮333 тэрбумаар, тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд ₮54.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ.

Мөн төсвийн тодотголоор
Түүнчлэн Урт цагааны гудамж болон 32-ын тойргийн бүс орчимд нийтийн эзэмшлийн тохижилт, ногоон байгууламжийг бий болгох, сургууль цэцэрлэггүй томоохон хотхон хорооллуудын төлөвлөлтийн алдааг засаж, тодорхой байршлуудад сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх, нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн энэ оны хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зэрэг төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тодотголд тусгажээ.
Тухайлбал тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль, дотуур байрны их засварын ажилд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайг тодотголын төсөлд тусгасан байна.
Мөн Алтай хотхон, Кинг тауэр, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Материал импекс зэрэг хүн амын хэт төвлөрөл бүхий хотхон, хорооллуудад улсын сургууль барихаар төлөвлөж байна. Энэ хүрээнд хувийн аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөлд хүрч, сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлж, дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн бүтээн байгуулалтыг хийж эхлэх юм.
Төсвийн тодотголд тусгаснаар нийслэлийн төсвийн суурь орлогыг ₮2,598.9 тэрбум байхаар тооцож байна. Үүнийг төсвийн ерөнхийлөн захирагч болон түүний харьяа агентлагууд, дүүргүүдээс төвлөрүүлнэ. Мөн нийслэлийн татварын орлого ₮50 тэрбум, татварын бус орлого ₮68.8 тэрбум байх аж.

Улмаар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төсөл болон дагалдан орж ирсэн бусад асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан захирамж гарган, ээлжит хуралдааныг хоёрдугаар сарын 23 буюу ирэх баасан гарагт хуралдуулахаар болсон юм. Төсвийн хэлэлцүүлгийг хоёр үе шаттай зохион байгуулж, эцэслэн батална.
Эх сурвалж: НИТХ-ын Хэвлэл мэдээллийн төв
| "Нийслэлийн нийтлэг болон тохижилт үйлчилгээний салбарын ажилчдын цалинг 20% нэмэгдүүлнэ" |
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
2025-11-07 16:14:48
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Монголчууд БНСУ-д визгүй зорчдог болох асуудлаар хамтран ажиллахаар боллоо
2025-11-07 15:52:44
2025-11-07 14:18:57
Гадаа тэжээдэг нохойндоо анхаарал тавихыг уриаллаа
2025-11-07 14:12:25
Энэ сарын 15-наас 5000 өрхийг хийн халаалттай болгож, сард ₮200 мянгыг олгоно
2025-11-07 13:58:08
2025-11-07 13:50:06
Газрын гүний технологиор дулаалсан гэрийг залуу гэр бүлд өглөө
2025-11-07 13:50:03
2025-11-07 13:32:02
2025-11-07 12:57:20
2025-11-07 12:39:25
2025-11-07 12:23:38
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймаг чиглэлд халтиргаа үүсээд байна
2025-11-07 11:27:17
Иргэн, ААН-үүд ойр орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа
2025-11-07 11:21:01
Тогтоолын хүрээнд хүүхэд морь унахыг хориглолоо
2025-11-07 11:17:35
2025-11-07 11:00:37
"Сураггүй болсон иргэн нас барсан Баян-Уул суманд цас ороогүй"
2025-11-07 11:00:24
2025-11-07 10:17:30
Путин 24 хамаатнаа төр, улсын компанид өндөр албан тушаалд томилж, рекорд тогтоолоо
2025-11-07 09:37:54
Нийслэлд орж буй цасыг цэвэрлэх ажил 05:30 цагт эхлэн үргэлжилж байна
2025-11-07 09:10:41
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2025-11-07 08:08:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-07 08:07:14