Найз гэж хэн бэ. Магадгүй энэ асуултад хүн бүр өөр өөрийн өнцгөөс хариулах байх. Зарим нь тэднийг өөрийн ихэр шиг санадаг бол зарим нь цаг хугацааны аясаар ижилдэн дасдаг, нэгэн биенийхээ нөгөө тал гэж үздэг. Бүр заримдаа найз гэх хүнийг өстөн дайсантай зүйрлэх нь ч бий.
Тийм ч учраас хүн хэмээх амьтан энэ яваа насандаа олон хүнтэй танилцаж, тэр дундаас хамгийн зөв гэсэн хүнтэйгээ найзалж нөхөрлөдөг бичигдээгүй хууль тогтсон биз. Харамсалтай нь зарим тохиолдолд найз хэмээх эрхэм хүнээ буруу таньж, алдаа гаргах үе ч бий. Ялангуяа өсвөр насан дээрээ хүн насан туршийнхаа найзыг сонгодог тул энэ насанд л зөв хүнээ таньж, сайн хүүхдүүдтэй нөхөрлөх хэрэгтэй.
Өсвөр насны хүүхдүүдийн онцлог бол үе тэнгийхнээ даган дуурайж бие биенээсээ үлгэр жишээ авдаг тул зөв бурууг төдийлөн ялгахгүй зөвхөн найз нөхдийнхөө зөв мэтээр хорвоог хардаг.
Учир нь өсвөр насны хүүхдүүд аливаад дүн шинжилгээ хийх чадварт төдийлөн суралцаж амжаагүй байдаг тул үе тэнгийн найз нөхдөө даган дуурайж, хэрэг төвөгт орж заримдаа найз нөхдөө дээрэлхэх ч тохиолдол гардаг. Мөн хүүхдийн суурь хүмүүжилд найз нөхдийн гэхээс илүүтэй эцэг, эхчүүдийн зан төлөв ихээхэн хамааралтай. Харамсалтай нь дийлэнх эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ сэтгэлзүйд анхаарахаас илүүтэй цахим хэрэглээнд нь анхаарал хандуулдаг байна. Хэдий цахим хэрэглээнд нь хяналт тавих нь зүй ёсны асуудал хэдий ч үүнээс илүү анхаарах ёстой зүйл бол хүүхдүүдээ хэнтэй найзалж нөхөрлөж байгааг, ямар хүмүүстэй харилцаж байгаа, үе тэнгийнхээ хүүхдүүдэд хэрхэн хандаж байгааг бас сэтгэлзүйн хувьд ямар зан араншин зонхилон илэрч байгааг илүүтэй анхаарах хэрэгтэй.
Магад таны хүүхдийн сэтгэлзүй тайван бус, хэн нэгэн рүү уурлаж орилсон, бусдад дээрэнгүй ханддаг бол хүүхдийнхээ найз нөхөд, хүрээлэн буй орчинд аль хэдийнээ анхаарал хандуулах шаардлага тулгарсан байна гэсэн үг. Тийм ч учраас өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ болон тэдний найз нөхдөд ч мөн анхаарал тавьж, зөв үлгэр дуурайлил үзүүлж, буруу зөвийн ялгааг сайтар ойлгуулан таниулах хэрэгтэй.
Учир нь таны хүүхэд зөв хүнээ олж нөхөрлөвөл цаашдаа ч зөв амьдрах тул ялангуяа өсвөр насны хүүхдүүддээ анхаарал халамжаа харамгүй зориулахыг эцэг эхчүүддээ уриалж байна.
| Өсвөр насны хүүхдүүд найзаа зөв олж нөхөрлөхөд эцэг эхчүүд АНХААРАХ хэрэгтэй байна |
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
2025-11-07 16:14:48
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Монголчууд БНСУ-д визгүй зорчдог болох асуудлаар хамтран ажиллахаар боллоо
2025-11-07 15:52:44
2025-11-07 14:18:57
Гадаа тэжээдэг нохойндоо анхаарал тавихыг уриаллаа
2025-11-07 14:12:25
Энэ сарын 15-наас 5000 өрхийг хийн халаалттай болгож, сард ₮200 мянгыг олгоно
2025-11-07 13:58:08
2025-11-07 13:50:06
Газрын гүний технологиор дулаалсан гэрийг залуу гэр бүлд өглөө
2025-11-07 13:50:03
2025-11-07 13:32:02
2025-11-07 12:57:20
2025-11-07 12:39:25
2025-11-07 12:23:38
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймаг чиглэлд халтиргаа үүсээд байна
2025-11-07 11:27:17
Иргэн, ААН-үүд ойр орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа
2025-11-07 11:21:01
Тогтоолын хүрээнд хүүхэд морь унахыг хориглолоо
2025-11-07 11:17:35
2025-11-07 11:00:37
"Сураггүй болсон иргэн нас барсан Баян-Уул суманд цас ороогүй"
2025-11-07 11:00:24
2025-11-07 10:17:30
Путин 24 хамаатнаа төр, улсын компанид өндөр албан тушаалд томилж, рекорд тогтоолоо
2025-11-07 09:37:54
Нийслэлд орж буй цасыг цэвэрлэх ажил 05:30 цагт эхлэн үргэлжилж байна
2025-11-07 09:10:41
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2025-11-07 08:08:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-07 08:07:14