Кино Урлагийн Дээд сургуулийн захирал Ж.Солонго оюутандаа зүй бус хандаж буй бичлэг цахим сүлжээнд тархсан. Тухайн асуудлаар КУДС-ийн захирал Ж.Солонгоос тодрууллаа.
-Таны талаар цахим орчинд бичлэг нийтлэгджээ. Та тухайн үед юу болсон талаар тайлбарлаж болох уу?
-Энэ үйл явдал шинэ жилээс өмнө арванхоёрдугаар сард болсон. Хүүхдүүд бөөнөөрөө тамхи татаад, бид хурал хийгээд, дахиж тамхи татахгүй гэж тохирсон.
-Таны бичлэгийг нууцаар авч тавьсан байна лээ?
-Бид хуралдаад дуусчихсан байсан. Тамхины асуудлаа яриад тарах гэж байтал охид хөвгүүдгүй анги дотроо оюутнууд тамхи татсан байна лээ. Утаат тамхи нөгөө сордог зүйл татаад, анги дүүрэн утаа болчихсон. Тэгээд намайг доош анги руу дуудсан. Хурлаас гарахдаа хүүхдүүд үлдсэн тамхиа авчирч өгнө, электрон тамхиа хураалгана гэж тохироод гарсан. Гэтэл дахин асуудал үүссэн нь тэр. Тэгээд үлдсэн зүйлсийг нь хурааж аваад тарах гэж байтал нэг нь “Та нарт хамаагүй. Хүний эрх” гэх мэтээр эхэрхээд, “Чи сургууль дээр, ангид тамхи татаж болохгүй” гээд л эхэлсэн асуудал. Хүүхдүүд тамхиа гаргаад өгч байгаа биз. Зарим нь өгсөн. Манай цахилгааны хүн засвар хийж яваад, хүүхдүүдийг ангид тамхи татсан байна гээд акуркуудыг нь авчирсан. Тэр нь ч бичлэгт харагдаж байна лээ. Ийм л зүйл болсон.
-Тухайн хүүхдүүдэд ямар хариуцлага тооцсон бэ?
-Тэр үед нь хэлж анхааруулаад, хуралдаад тарсан. Сургуулиа төгсөх гэж байгаа хүүхдүүд болохоор анхааруулаад л өнгөрсөн. Эцэг эхчүүдэд нь бас сануулсан. Хурааж авсан гурван электрон тамхи бий. Утаат тамхиных нь акуркыг өөрсдөд нь үзүүлээд л салсан юм. Дахиж тэгэхгүй гээд амлалт өгсөн. Ангидаа суугаад тамхи татсан бичлэг нь байгаа. Гурван хүүхэд тамхи татсан. Компьютерийн ангид хичээл орж байхад нэг нь компьютерийн ард талыг задалж юм аваад байсан. Тэнд нь цэвэрлэгч цэвэрлэгээ хийж яваад ангиас тамхи үнэртээд байна гэж жижүүрт хэлээд, жижүүр надад хэлсэн. Тэгээд орж үзээд хүүхдүүдтэй хуралдаад дуусч байтал нэг нь “Та нарт хамаагүй” гэх мэтээр дайрсан нь л тэр. Түүнээс болоод л үүссэн асуудал.
-Өмнө таныг ийм асуудал гаргаж байсан гэж шүүмжлэх хүмүүс байна?
-Урд нь хүүхдүүд согтуу сургуулийн цонхыг хагалсан зүйл болж байсан юм.
-КУДС-ийн дэргэдэх “Урлаг-Урлан МСҮТ”-ийн хүүхдүүд гэхээр насанд хүрээгүй хүүхдүүд байсан уу?
-Зарим нь 18 хүрсэн. Зарим нь хүрээгүй байх.
С.ОТГОНБАЯР
| Ангид 3 хүүхэд тамхи татсан |
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
2025-11-07 16:14:48
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Монголчууд БНСУ-д визгүй зорчдог болох асуудлаар хамтран ажиллахаар боллоо
2025-11-07 15:52:44
2025-11-07 14:18:57
Гадаа тэжээдэг нохойндоо анхаарал тавихыг уриаллаа
2025-11-07 14:12:25
Энэ сарын 15-наас 5000 өрхийг хийн халаалттай болгож, сард ₮200 мянгыг олгоно
2025-11-07 13:58:08
2025-11-07 13:50:06
Газрын гүний технологиор дулаалсан гэрийг залуу гэр бүлд өглөө
2025-11-07 13:50:03
2025-11-07 13:32:02
2025-11-07 12:57:20
2025-11-07 12:39:25
2025-11-07 12:23:38
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймаг чиглэлд халтиргаа үүсээд байна
2025-11-07 11:27:17
Иргэн, ААН-үүд ойр орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа
2025-11-07 11:21:01
Тогтоолын хүрээнд хүүхэд морь унахыг хориглолоо
2025-11-07 11:17:35
2025-11-07 11:00:37
"Сураггүй болсон иргэн нас барсан Баян-Уул суманд цас ороогүй"
2025-11-07 11:00:24
2025-11-07 10:17:30
Путин 24 хамаатнаа төр, улсын компанид өндөр албан тушаалд томилж, рекорд тогтоолоо
2025-11-07 09:37:54
Нийслэлд орж буй цасыг цэвэрлэх ажил 05:30 цагт эхлэн үргэлжилж байна
2025-11-07 09:10:41
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2025-11-07 08:08:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-07 08:07:14