Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Соёмбот хорооллын ...тоотоос иргэн М/30 настай, эрэгтэй/ 2024.02.15-ны өдрийн 17:00 цагийн орчимд явганаар гараад сураггүй болжээ. Түүнийг эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 2024.02.20-ны 15:11 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид , сумын Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагчтай хамтран эрэн хайх ажиллагааг 15:49 цагаас эхэлж, Галт сумын төвд байрлах 10 айл, эзэнгүй 18 хашаа, байшин, сумын төвөөс зүүн урд зүгт 4 км-т Галт багийн “Хамрын-Ам” гэдэг газар хүртэл зохион байгуулж, 17:58 цагт зогсоосон байна. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2024.02.21/-ний 09:00 цагаас дахин эхэлжээ.
| Гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг хоёр дахь өдрөө хайж байна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57