Мэргэжлийн боксод хүч сорьж буй Э.Цэндбаатар ирэх долоо хоногт ээлжит тулаанаа хийнэ. Тодруулбал АНУ-ын Флорида мужийн Плант Ситид "Уайтсандс" спортын ордонд энэ сарын 28-нд Канадын Мохамед Соумаоротой хүч үзнэ.
"Про Бокс"-оос зохион байгуулж буй тус тоглолт нь Э.Цэндбаатарын хувьд мэргэжлийн боксод хийж буй ес дэх, энэ оны эхний тулаан юм. Тэрбээр өмнөх бүх тулаандаа ялалт байгуулсан билээ.
Харин түүний өрсөлдөгч нь энэ жил 31 настай. 2017 оноос хойш мэргэжлийн боксод хөл тавьж үүнээс хойш 16 тулаан хийхдээ хоёрт нь дийлдсэн. Хамгийн сүүлд Кубын Орестес Велакуйзтай тулалдаж ялагдсан.
М.Соумаоро Гвиней улсад төрсөн ч Канадын иргэншилтэй юм.

| Э.Цэндбаатар ирэх долоо хоногт Канадын Мохамед Соумаоротой тулалдана |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57