Энэ жилийн өвөл ширүүн байна. Цаг уурын эрс тэс өөрчлөлтөд хүн, малгүй зүдрэв. Нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтож 20 аймгийн 200 орчим суманд зудын аюул нүүрлэсэн.
Өнөө жилийн өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй их цас орж байгааг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээллээ.
Хамгийн сүүлд 14 жилийн өмнө зудтай өвлийг үзэхэд нийт нутгийн дунджаар 8.5 мм цас орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их бол энэ жил одоогийн байдлаар 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6-гаар их байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 2.5 дахин их хур тунадас орсон ба түүхэнд ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө.
Увс, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас оров.
Харин өнгөрөгч арванхоёрдугаар сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 1.9 дахин их хур тунадас орсон ба 2012 оноос хойш ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрсөн бөгөөд Говь-Алтай, Дундговьд 1975 оноос хойш үзэгдээгүй их цас бүртгэгдлээ.
Нэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 3.5 мм хур тунадас орсон нь олон жилийн дунджаас хоёр дахин их ба 2010 хойш тохиолдож байгаа хур тунадас ихтэй сар боллоо.
Мөн Баянхонгор, Төв, Сүхбаатар аймагт 1975 оноос хойш ажиглагдаж буй хамгийн их цас орсон байна.
Энэ сард нийт нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Төвийн ихэнх нутаг, Булган, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим сумын нутгаар 1.2-3.6 дахин их цас орлоо.
Эх сурвалж: УЦУОШГ
| Баруун болон зүүн аймгуудын нутгаар 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас оров |
2026-01-07 16:26:59
2026-01-07 15:19:02
Хучлагатай Sonata-6 машинд хоёр иргэн угаартаж нас баржээ
2026-01-07 14:10:19
Говийн нутгаар цас орж, явган шуурна
2026-01-07 17:25:25
2026-01-07 16:26:59
Хүдэр сумаас мод хулгайгаар бэлтгэж зардаг 7 компанийг илрүүллээ
2026-01-07 16:21:53
2026-01-07 15:45:43
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь, хэмжээг тогтоолоо
2026-01-07 15:37:11
2026-01-07 15:32:58
2026-01-07 15:19:02
2026-01-07 15:09:50
НДС-д ₮114 тэрбумын санхүүжилт олгож, шимтгэлийн өрийг барагдуулах чиглэл өглөө
2026-01-07 14:54:51
Хучлагатай Sonata-6 машинд хоёр иргэн угаартаж нас баржээ
2026-01-07 14:10:19
Энэ онд ₮8.9 тэрбумаар 189 мянган сурагч сүү ууна
2026-01-07 13:30:20
Вашингтон хотноо “Зэндмэнь Дарь эх”-ийн авшиг хүртээлээ
2026-01-07 13:20:26
2026-01-07 12:59:32
2026-01-07 12:50:35
2026-01-07 12:44:31
2026-01-07 12:21:10
2026-01-07 11:00:06
2026-01-07 10:53:34
2026-01-07 09:33:41
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-01-07 09:21:30
Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна
2026-01-07 07:51:08
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-01-07 07:48:55