Нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 600 шинэ автобус худалдан аваад байна. Эдгээр автобусыг орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад өгөхдөө “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулж байна.
Энэ удаад нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн “Автобус нэгдэл” ХХК, “Блюус” ХХК, “ГБус” ХХК, “ДЮЦ” ХХК, “ТРАНСБУС” ХХК, “Автотерминал Трейд” ХХК, “Эрдэм Транс” ХХК зэрэг 7 компанитай 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгууллаа.
Тээврийн хэрэгслийн эргэн төлөлтийг Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлэн, уг санг хөрөнгөжүүлэх замаар дараагийн парк шинэчлэлтийг хийх боломжийг бүрдүүлэх юм.
Дээрх 7 компанийн гэрээ байгуулагдсанаар Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн 10 компани гэрээ байгуулж, нийт 333 автобусыг төлбөртэй ашиглуулахаар гэрээг эцэслэн байгууллаа.
| Дахин 7 компани гэрээ байгуулснаар нийт 333 автобусыг төлбөртэй ашиглахаар боллоо |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57