Ромын гэмт хэргийн ертөнцөд алдартай ахмад настнуудын дээрмийн бүлгийн зургаан гишүүнийг баривчилснаа Италийн нийслэлийн цагдаагийн газар саяхан мэдээлжээ.
Уг бүлэг нь Ром хотын шуудангийн газруудыг дээрэмдэх ажлаар мэргэшсэн юм байна.
Тэдний толгойлогч “Герман” хочтой, 70 настай Итало Де Витт нь 1990-ээд оны үед Ромын дурсгалт газруудын нэг “испани шат”-ны ойролцоо оршдог банкийг маш чадварлаг аргаар дээрэмдэн алдаршиж байжээ.
Бүлгийн дэд толгойлогч нь дээрмийн үеэр харуулын үүрэг гүйцэтгэдэг 75 настай хүн байсан байна.
Бүлгийн бусад гишүүд болох 68 настай этгээд хулгай, дээрмийг биечлэн гүйцэтгэх, 66 настай этгээд хаалганы түлхүүрийг олж авч, хувилах үүрэгтэй ажилладаг байжээ.
Эдгээрээс гадна 50 гаруй насны хоёр чулууны мэргэжилтэн дээрэм болох газрын ханыг өрөмдөх, нүхлэх ажлыг урьдчилан гүйцэтгэж, ажиллагааг хөнгөвчлөх арга хэмжээ авдаг байсан байна.
Уг бүлэг өнгөрсөн оны тавдугаар сард Сан Жованни дүүргийн нэг шуудангийн газарт зэвсэглэн нэвтэрч, ATM бэлэн мөнгөний машиныг цэнэглэж байсан ажилчныг сүрдүүлэн 200,000 евро дээрэмдэж байжээ.
La Republica сонины мэдээлснээр бүлгийн 66 настай гишүүн түрүү булчирхайн хагалгаанд орох болсноос шалтгаалан өнгөрсөн онд төлөвлөөд байсан өөр нэг дээрмийн ажиллагаа цуцлагдсан байна.
Хамгийн сүүлд тэд Дон Боско дүүргийн нэг шуудангийн газрыг дээрэмдэхдээ бүгд камерт дүрсээ үлдээж, танигдсанаар цагдаа нарт баригджээ.
Ахмад настнуудын уг бүлэг Ромын гэмт хэргийн ертөнцөд “хуучин танилууд” нэрээр алдаршсан юм байна.
Толгойлогч Де Витт 1995 онд хувилсан түлхүүр ашиглан Credito Italiano банкны нэг салбарт зэвсэгтэй нэвтэрч, 15 ажилтныг барьцаалсны дараа 210 сая лиртэй зугтаж байжээ.
Эх сурвалж: The Guardian
| Италид 50-70 орчим насны бүлэг дээрэмчдийг баривчилжээ |
Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2025-11-08 12:57:24
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2025-11-08 12:57:24
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
2025-11-07 16:14:48
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Монголчууд БНСУ-д визгүй зорчдог болох асуудлаар хамтран ажиллахаар боллоо
2025-11-07 15:52:44
2025-11-07 14:18:57
Гадаа тэжээдэг нохойндоо анхаарал тавихыг уриаллаа
2025-11-07 14:12:25
Энэ сарын 15-наас 5000 өрхийг хийн халаалттай болгож, сард ₮200 мянгыг олгоно
2025-11-07 13:58:08
2025-11-07 13:50:06
Газрын гүний технологиор дулаалсан гэрийг залуу гэр бүлд өглөө
2025-11-07 13:50:03
2025-11-07 13:32:02
2025-11-07 12:57:20
2025-11-07 12:39:25
2025-11-07 12:23:38
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймаг чиглэлд халтиргаа үүсээд байна
2025-11-07 11:27:17
Иргэн, ААН-үүд ойр орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа
2025-11-07 11:21:01
Тогтоолын хүрээнд хүүхэд морь унахыг хориглолоо
2025-11-07 11:17:35
2025-11-07 11:00:37
"Сураггүй болсон иргэн нас барсан Баян-Уул суманд цас ороогүй"
2025-11-07 11:00:24
2025-11-07 10:17:30
Путин 24 хамаатнаа төр, улсын компанид өндөр албан тушаалд томилж, рекорд тогтоолоо
2025-11-07 09:37:54
Нийслэлд орж буй цасыг цэвэрлэх ажил 05:30 цагт эхлэн үргэлжилж байна
2025-11-07 09:10:41
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2025-11-07 08:08:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-07 08:07:14