11:48 2024/02/15
Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн Фэйсбүүк дэх албан ёсны цахим хуудсанд өнөөдөр өглөө 09:00 цагийн орчимд 2024 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын бүртгэл эхэлж байгаа тухай мэдээлэл орсон боловч төд удалгүй устгагдсан юм. Мөн цахим системд нь бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-ний 09:00 цагт эхэлнэ гэж шинэчлэгджээ.
Энэ талаар тус төвийн захирал Л.Ганбатаас тодруулахад "ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр эхлэхээр байсан ч Даваа гарагийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан. Бид Даваа гарагт ЭЕШ-ын бүртгэлийн талаар хэвлэлийн хурал хийж, мэдээлэл хүргэх болно" гэсэн тайлбарыг өглөө.
09:17 2024/02/15
2024 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын бүртгэл өнөөдөр Улаанбаатарын цагаар 09:00 цагт орон даяар эхэллээ.
Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах юм.
ЭЕШ-ын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн лавлах утас 7011-9498 утсанд хандаарай.

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв
| Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэлийг ирэх долоо хоногийн Даваа гараг хүртэл хойшлуулжээ |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17