Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй шүүх хурал энэ сарын 6-нд Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд болсон байна.
Тус шүүх хурлаар Ж.Соронзонд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр прокурорт шилжүүлсэн аж.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шаардлагатай нотлох баримтыг дутуу цуглуулсан. Тиймээс нотлох баримтыг гүйцэд цуглуулж хэргийг шийдэх ёстой хэмээн Нийслэлийн дэх захиргааны хэргийн шүүх шийдвэрлэжээ.
Ж.Соронзон нь шүүхэд БШУ-ны сайдын тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байв.
Харин Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, БШУЯ-ны шийдвэрийг үндэслэлтэй хэмээн шийдвэрлэсэн аж.
Түүнийг Үндсэн хуулийг үл хүндэтгэн хүний эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаргаж, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2022 оны есдүгээр сарын 7-ны өдөр олон нийтэд танилцуулж байсан юм.
| Ж.Соронзонд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57