Сар шинийн баярын өдрүүдэд Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-ын Эрүүлжүүлэх, саатуулах төвийн нөхцөл байдал ямар байсан талаар тус төвийн эмч, ахмад С.Ариунболд дараах мэдээллийг хүргэв.
Тэрбээр хэлэхдээ "Цагаан сарын баяраар архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийн тоо өмнөх үеэс нэмэгдсэн.
Нийгэмд эмэгтэйчүүдийн архи, согтууруулах ундааны хэрэглээ өссөн үзүүлэлттэй байна.
Тухайлбал сар шинийн баярын өдрүүдэд
Түүнчлэн 2023 оны энэ үеэр 409 иргэн, 2024 онд 392 иргэн эрүүлжүүлэгдсэн.
Саатуулах төвд ирж байгаа иргэдийн 90-97 хувь нь архины хордлоготой байна. Баяр ёслолын өдрүүдтэй холбогдуулан архины хордлогоос гадна ходоод гэдэсний хямралтай, хоол боловсруулах системийн өвчтэй хүмүүс нэлээд ирсэн. Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас гэмтэж бэртэх, осгох эрсдэл иргэдэд учирч байгаа.
Хүйтний энэ улиралд гудамж талбайд ухаангүй согтсон үедээ хөлдөх, осгох, үүний улмаас гар, хөл, мөчөө тайруулах, цаашилбал амь насаа алдах хүртэл эрсдэлтэйг ойлгох хэрэгтэй" хэмээв.
| Эмэгтэйчүүдийн архи, согтууруулах ундааны хэрэглээ өндөр болсон |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57