Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж тушаал буулгажээ.
Тэрбээр Монголын бурхны шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүн хийдүүдэд X Богд Жэвзүндамба хутагтын шүтээн дүрийг залж, нийт дацан хийдүүдэд "Богд Гэгээний өлмий бататгахын залбирал"-ыг өдөр тутам уншихыг уриалсан байна.


"X Богд гэгээн бол Дэлхийн Бурхны шашинд чухал үүрэг гүйцэтгэх гэгээнтэн юм. Дэлхийн Бурхны шашны томоохон төлөөлөл яах аргагүй мөн. Богд маань монгол ээжээс төрсөн, монгол аавын хүүхэд.
Удам гарлын хувьд эцэг эхийн тал хуучнаар Түшээт Ханыхан. Ээжийнх нь аав Өмнөговийн Ханбогдын хүн. Монголын төлөө гэсэн сэтгэлтэй, монгол хүн бүхэн дотроо Богд гэгээнээ сүсэглэн дээдэлж байгаа биз ээ" хэмээн Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж асан Д.Чойжамц ярилцлагадаа дурджээ.
| Хийдүүдэд X Богдын шүтээн дүрийг залах тушаал буулгажээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57