Сар шинийн баярын өдрүүдэд Шилийн Богд хайрханыг зорьсон тээврийн хэрэгсэл гарсан эсэх болон тус газрын замын нөхцөл байдлын талаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас тодрууллаа.
Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас хэлэхдээ "Шилийн Богд руу очсон нэг ч машин байхгүй, хүмүүс нэг ч яваагүй. Цас хаачихсан тул ойрын хугацаанд Шилийн богд руу явах ямар ч боломжгүй байна. Аймгийн төвөөс гараад 50 километр яваад л машинууд цасанд суугаад байгаа. Зам гаргах гэж оролдсон ч өдөр бүр шуургатай байгаа тул оройдоо буцаад хаагдаж байна" гэлээ.
Сэрэмжлүүлэхэд хоёрдугаар сарын 13,14-нд буюу өнөөдөр, маргааш Төв болон Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

| Шилийн Богд руу нэг ч машин очоогүй. Цас их, зам даваа хаагдсан тул ойрын хугацаанд зорчих боломжгүй |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57