Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарч, гуравдугаар зуух нь элэгдэл хорогдлын улмаас цоорч, гэмтэл гарсан учраас ойрын өдрүүдэд олон байршилд тог цахилгаан хязгаарласан гэдгийг албаныхан мэдээллээ. Шуурхай арга хэмжээ авсны үр дүнд гэмтлийг засварлаж, дууссан. Нийслэл хотын хэмжээнд эрчим хүч хэвийн нийлүүлж байгаа бөгөөд гэнэтийн гэмтэл гарахгүй бол цагаан сарын баярын өдрүүдэд тог цахилгаан хязгаарлахгүй гэжээ.
Цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6-7 хувиар тогтмол өсч байгаа аж. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 2021 онд 1387 МВт хүрсэн. Цаашид жил бүр 100МВт орчмоор өсч, 2025 оны түвшинд 1680 МВт хүрэх төлөвтэй байна. Төвийн бүсийн хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сард системийн оргил ачааллын чадлын 12.4 хувийг буюу 172 МВт чадлыг ОХУ-аас худалдан авсан. Монгол Улс эрчим хүчний нийт хэрэглээний 20 хувийг импортоор хангадаг.
Жилээс жилд эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдал нэмэгдэж байгааг албаныхан мэдээлсэн. Энэ оны байдлаар 240 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллана гэдэг тооцоолол бий. Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эдийн засаг өсч тэлж байгаа ч бид дотоодын эх үүсвэрээ барьж чадаагүйгээс болоод хэрэглээний өсөлтийг импортын эрчим хүчээр хангаж байгааг салбарынхан хэлж буй юм.
Засгийн газрын төлөвлөгөөнд дотоодын хэрэглээгээ эх үүсвэрээс бүрэн хангахаар 11 станц барихаар ажиллаж байна. Сэргээгдэх болон уламжлалт нүүрсний эх үүсвэртэй технологиуд ч бий. Хамгийн ойрын хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа Төв аймгийн нутагт байрлах 300 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц. Энэ эх үүсвэр 2024 оны өвлөөс өмнө ашиглалтад орохоор төлөвлөжээ.
"Тавантолгой" дулааны цахилгаан станцын гүйцэтгэгч компани шалгарч, 3-4 жилийн дараа ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Шинэ эх үүсвэрүүд дор хаяж 3-5 жилийн дараа ашиглалтад орох учраас өнөөгийн нөхцөл байдал тулгамдсан асуудал болоод байгааг салбарынхан онцолсон.
| УБЦТС: Гэмтэл гарахгүй бол цагаан сараар тог хязгаарлахгүй |
2026-01-06 08:00:00
2026-01-06 07:55:00
2026-01-05 17:04:04
2026-01-05 17:04:04
Нийслэл рүү орж ирсэн 188 амьтныг байгальд нь эргүүлэн тавьжээ
2026-01-05 16:20:17
Танилц: Нэгдүгээр сард халамж, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2026-01-05 16:12:19
2026-01-05 15:09:36
29-75 насны гурван иргэн согтуудаа осгож, нас баржээ
2026-01-05 14:51:57
Хөвсгөл нуурын эрэгт "Найрамдал-2" зусланг 2027 онд барьж эхэлнэ
2026-01-05 14:14:37
2026-01-05 13:58:44
Ерөнхий сайд нутгийн удирдлагуудад иргэдийн амьжиргааг хамгаалахад санаачилгатай байхыг даалгав
2026-01-05 13:52:48
Н.Батсуурь олимпын аварга Машү Бейкаг нутгийн хүүхдүүддээ хичээл заалгахаар урьж ирүүллээ
2026-01-05 13:39:53
Жи "Эм И" ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэж, шийдвэрлэлээ
2026-01-05 13:36:01
Хувь хүн, ААН-ийн татварыг ₮2.7 их наядаар бууруулна
2026-01-05 13:22:59
2026-01-05 13:10:26
Өнгөрсөн шөнө Дарь-Эхэд 30 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөжээ
2026-01-05 12:50:05
2026-01-05 12:36:50
Томуу “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд байна
2026-01-05 12:28:06
Цэргийн бүртгэлийг “E-Mongolia”-гаар хийлгэх боломжтой
2026-01-05 12:04:39
"Чингис хаан" ОУНБ-аас хот руу явах такси ₮100-450 мянгын үнэтэй байна
2026-01-05 11:39:27
2026-01-05 11:27:37
Бусдыг хөнөөж нуусан нөхрөө хамгаалж худал мэдүүлэг өгсөн эмэгтэйг хуулиар зөвтгөв
2026-01-05 11:13:20
Соёлын дурсгалт өв Хүүхдийн урлан бүтээх төвийг нураахгүй, ₮2,4 тэрбумаар хүчитгэнэ
2026-01-05 11:04:28
Ойрын тав хоногт өдөртөө 10-15 хэм хүйтэн байна
2026-01-05 10:59:10
Залилах гэмт хэргийг төлөвлөж, бууруулна гэв
2026-01-05 10:54:37
МҮИС шүүхээс хориглосон Үндэсний нэрээ Үндэстний болгож өөрчилжээ
2026-01-05 10:38:52
2026-01-05 10:28:05
2026-01-05 09:26:54
2026-01-05 09:17:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-05 08:20:45
Шинэ онд “дэлхийн энх тайванг” хүссэн Д.Трамп Венесуэлд “хууль бусаар” халдав
2026-01-04 12:27:50
НДЕГ: 496.1 тэрбум төгрөгийн тэтгэврийг нэмэгдлийн хамт бүрэн олголоо
2026-01-04 11:59:11
Өнөөдөр Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
2026-01-04 08:00:00