УОК-ын Шуурхай штабаас зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийжээ. Дорнод аймгийн хэмжээнд цагаан зудтай, цагаанаар зудархуу байгаа орон нутгийн малчдад УОК-ын шийдвэрээр 60 тн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөөс 30 тн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөөс Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Хөлөнбуйр, Чойбалсан суманд тус бүр 5000 боодол өвсний дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

Харин Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт нутагт буюу Баяндэлгэр, Баруун-Урт, Дарьганга, Эрдэнэцагаан, Асгат, Мөнххаан, Наран, Онгон, Сүхбаатар, Түвшиширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан сумдын нутгаар төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрдээд байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК, УОК-ын Шуурхай штабаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хариу арга хэмжээг авч, өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад эрүүл мэндийн үйчилгээ болоод цасанд боогдсон зам, даваа гаргах, өвс тэжээл, түлш түлээ хүргэх ажлыг тогтмол зохион байгуулж байгааг аймгийн Онцгой комиссын гишүүд онцоллоо.
| Сүхбаатар аймгийн 13 суманд шилэн зудын нөхцөл бүрдээд байна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57