Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян нараар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин П.Чулуунтамирын хот айлаар орж, өвөлжилт болоод малчдын нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонсож, Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийг танилцууллаа.
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багт энэ жил өвөлжилт хүндрэл багатай байгаа хэдий ч бусад багууд болон зэргэлдээ сумдаас 10 мянга орчим мал отроор өвөлжиж байгаа нь туурайн зуд нүүрлэх шалтгаан болж байгааг сумын Засаг дарга Ю.Баасанжаргал онцолсон юм.

Малчид өвс тэжээл хэт үнэтэй байгаа талаар болон малын түүхий эд үнэгүйдэж, түлш шатахууны хангалт, нийлүүлэлт хомс байгаагийн улмаас отор нүүдэл хийхэд хүндрэлтэй байгааг уламжилж байлаа.

Засгийн газраас Архангай аймагт Улсын нөөцөөс 316 тонн хивэг, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр шийдвэрлэснээс гадна, шуурхай албаны бэлэн байдлыг хангахад зориулж 25 тн дизель түлшийг олгох болсон тул орон нутгийн удирдлагууд өвөлжилт хүндрэлтэй байгаа болон отрын гол бүс нутгуудад хуваарилах зохион байгуулалт хийхийг Шадар сайд анхаарууллаа.



| Өвөлжилт болоод малчдын нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо |
2026-04-30 17:17:56
2026-04-30 17:01:35
2026-04-30 16:45:10
2026-04-30 17:17:56
2026-04-30 17:01:35
2026-04-30 16:45:10
2026-04-30 15:47:57
2026-04-30 13:48:42
2026-04-30 13:45:23
2026-04-30 13:20:19
2026-04-30 13:09:46
2026-04-30 12:28:45
2026-04-30 11:16:54
2026-04-30 10:59:18
2026-04-30 10:55:07
2026-04-30 09:24:11
2026-04-30 09:14:08
2026-04-30 07:20:00
2026-04-30 07:10:00
2026-04-29 18:18:05
2026-04-29 17:57:25
2026-04-29 17:50:49
Цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
2026-04-29 17:20:05
2026-04-29 17:03:44
2026-04-29 16:48:23
2026-04-29 15:57:26
2026-04-29 15:02:17
"1199 хоногийн дараа шүүхийн шийдвэр гаргууллаа, хайртай сахиусан тэнгэр минь өршөө"
2026-04-29 13:05:54
Нас барсан 130 мянган иргэний хувьцааг өвлүүлж олгоно
2026-04-29 12:55:54
2026-04-29 12:01:06
2026-04-29 11:51:28
Дэрсэн дунд хэвтэж байсан хүнийг тарвагатай андууран буудаж, хөнөөжээ
2026-04-29 11:20:29
Вьетнамд алба хааж тэтгэвэрт гарсан 15 морийг эх оронд нь авч ирнэ
2026-04-29 11:01:18
Явган хүний зам хаасан зөрчлийг арилгах хугацаа өглөө
2026-04-29 10:52:49
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
2026-04-29 10:46:42
2026-04-29 10:40:08
Дараах аймаг, сумдад цас, бороо орж байна
2026-04-29 09:24:22
2026-04-29 07:15:00
2026-04-29 07:10:00