32-ын тойргоос Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвар хүртэл явган хүний зам тавьж байна.
Ингэхдээ хүйтний улиралд бүтээн байгуулалтыг зогсоолгүй, технологийн горим алдахгүй байх зорилгоор зөөврийн хүлэмж ашиглаж байгаа юм.
Тодруулбал нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд их багтаамжийн зогсоолыг явган хүний замын хамт байгуулахаар болсон. Үүний нэг хэсэг болох 32-ын тойргоос Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвар хүртэл 1.2 км урт, гурван метр өргөнтэй явган хүний зам тавих, авто зогсоол байгуулах ажил аравдугаар сард эхэлсэн.
Явган хүний замыг тавихдаа халтирдаггүй, барзгар чулуун хавтанг ашиглаж байгаа бөгөөд гэрэлтүүлгийг иж бүрэн хийж, шилэн кабелыг сувагчлах юм.




УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн "Манай улсын цаг агаарын онцлогоос хамаарч бүтээн байгуулалтын улирал богино байдаг. Тухайн хугацаанд худалдан авах ажиллагаа, бараа материалын нийлүүлэлт зэрэг цөөнгүй хүчин зүйлээс шалтгаалаад бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хэмжээнд хүртэл гүйцэтгэх боломжгүйд хүрдэг.
Тиймээс энэ жилийн хувьд хүйтний улиралд бүтээн байгуулалтыг удаашруулахгүйн тулд бага оврын хүлэмж, халаагч ашиглан, хуурай технологиор явган хүний зам тавин туршиж байна.
Энэ туршилт амжилттай болбол дараагийн жилүүдэд бид цаг алдахгүй бөгөөд цаашлаад тохижилт, бүтээн байгуулалт хийж буй аж ахуйн нэгжүүд ажиллах хүч, тоног төхөөрөмжийн асуудлаа шийдэх боломж бүрдэнэ.
Явган хүний замын хүртээмж нь авто замын түгжрэлд нөлөөлөх нэг хүчин зүйл болдог учраас нийслэлийн зүгээс явган хүний замыг нэмэгдүүлэх, сайжруулахад онцгой анхаарч байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн оноос хойш 100,000 орчим ам метр явган хүний замыг өргөтгөн, шинэчлээд байна" гэлээ.
"Тасо" ХХК-ийн үйлдвэрийн дарга Б.Батсуурь "Урьдчилан бэлдсэн талбайд, евро стандартын дагуу явган хүний зам тавих ажлыг гүйцэтгэж байна.
Явган хүн зорчиход халтирахгүй байх үүднээс үйлдвэрийн аргаар технологийн дагуу байгалийн чулууг боловсруулж хийсэн хавтанг ашиглаж байгаа.
Цемент, бетон ашиглахгүйгээр хуурай аргаар евро стандартын дагуу хийж байгаа учраас дулааны улирал эхэлсэн ч явган зам хагарч, цуурахгүй. Энэ эрсдэлийг тооцон, төлөвлөж хийсэн.
Дөрвөн бригад хоёр, хоёр ээлжээр ажиллаж, ажлаа аль болох эрчимжүүлэн ажиллаж байна" хэмээлээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| Зөөврийн хүлэмж ашиглан, хуурай аргаар явган хүний зам тавьж байна |
2026-03-05 10:10:09
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50