Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк Бүгд Найрамдах Турк Улсын “Лив
эмнэлэг”, “Монт бриж” эрүүл мэндийн аялал зуулчлалын компани болон “Эрүүл
амьдралын жигүүр” ТББ-тай дөрвөн талт хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Тус
дөрвөн талт санамж бичгийн хүрээнд Төрийн банкны “Эрүүл иргэн” хадгаламж, карттай
харилцагчид Туркийн Лив эмнэлэгт урьдчилан сэргийлэх багц шинжилгээ болон
эмчилгээнд орохдоо 10-20 хувийн хөнгөлөлтийг эдлэх боломжтой болж байгаа юм.
Туркийн “Лив” эмнэлэгт жилд 182 орноос үйлчлүүлэгчид ирж үйлчлүүлдэг, 2
улсын 14 хотод байрлаж буй 28 салбараараа дамжуулан Европ тивийн хэмжээнд үйл
ажиллагаагаа явуулдаг томоохон эмнэлэг бөгөөд Төрийн банкны “Эрүүл иргэн
хадгаламж”, “Эрүүл иргэн карт”-тай харилцагчид нь “Лив эмнэлэг”-ийн 10 төрлийн
урьдчилсан шинжилгээний багцаас сонголтоо хийн түргэн шуурхай үйлчлүүлэн, үзлэг
шинжилгээнд хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Үүнээс гадна тус тусгайлан гаргасан
10 төрлийн эрүүл мэндийн багцаас гадна “Эрүүл иргэн карт”-тай харилцагчид эрүүл
мэндийн үйлчилгээг 10 хувийн хөнгөлөлттэй авах боломжтой.
Мөн Туркт Төрийн банкны харилцагчийг эмнэлгийн үйлчилгээнд хамрагдахад
шаардлагатай мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх, эмнэлэгт үзүүлэх цаг товлох,
эмнэлгийн үйлчилгээнд хяналт тавих, эмнэлгийн үйлчилгээний хариуг цахим шуудангаар
илгээх, хөтчийн үйлчилгээ үзүүлэх юм байна.
Тус үйл ажиллагаанд Төрийн банкнаас Тэргүүн дэд захирал Д.Сугар, дэд захирал
Х.Лхагвасүрэн, Бизнесийн бодлого, төлөвлөлтийн газрын захирал Б.Одбаясал нар
оролцсон бол, Лив эмнэлгийн Гадаад харилцааны бизнесийн хөгжлийн удирдагч
К.Жанера, “Монт бриж” эрүүл мэндийн аялал зуучлалын компанийн үүсгэн байгуулагч
А.Фуркан болон “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Нандинзул нар
биечлэн оролцож, эрүүл мэнд болон санхүүгийн чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг
хөгжүүлэх эхлэлийг тавьж буйг талууд онцлов.
Төрийн банк нь “Эрүүл иргэн” хадгаламжийг 2022 онд зах зээлд нэвтрүүлсэн
бөгөөд “Эрүүл иргэн”-тэй иргэд Монголын 4-р эмнэлэг, Сон медикал, Солонгосын
Медичек оношилгооны төв, Саранплас эмнэлэг, КМI эмнэлэгт үзлэг, оношилгоонд ороход
30 хүртэл хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм.
Эрүүл иргэн хадгаламж болон картын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1881
дугаараас авна уу
Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк
| Төрийн банк: “Эрүүл иргэн” Хадгаламжаа нээлгээд Туркийн эмнэлгүүдэд хөнгөлөлт эдлээрэй |
2026-03-05 10:10:09
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50