Жуулчдад НӨАТ-ын буцаан олголт өгөх журмыг баталжээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Аялал жуулчлалын тухай хуулийг өнгөрсөн тавдугаар сард УИХ баталсан. Хуулийг дагаж, НӨАТ-ын тухай хуульд Монгол Улсад аялж байгаа жуулчид Монголын нутаг дэвсгэрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүнд төлсөн НӨАТ-ын буцаан олголт өгөх өөрчлөлт орсон. Энэхүү буцаалтыг олгох журмыг өнөөдөр батлууллаа.
Дэлхийн 160 гаруй улс НӨАТ-ын системтэй байдаг. Үүнээс жуулчдад НӨАТ-ыг 100% буцаан олгодог 70 гаруй улс бий. Манай улс 73 дахь улс болж байна. Ингэснээр бүс нутгийн аялал жуулчлалын зах зээл дээр өрсөлдөх чадвар нэмэгдэх юм. Жуулчдыг татаж, худалдан авалтыг дэмжиж, ноос, ноолууран бүтээгдэхүүний борлуулалтад сайнаар нөлөөлөн гэж үзэж байгаа.
Германд тодорхой нэр бүхий бараанд НӨАТ олгодог. Үүнтэй адил. Манай улсад и-баримтын систем сайн хөгжсөн учир жуулчдад хүндрэл учруулахгүйгээр буцаан олголтыг өгөх хувилбаруудыг санал болгоно. Жуулчид НӨАТ-ын буцаан олголтыг бэлнээр болон дансандаа авч болох юм.
Жуулчид эм, эмийн бүтээгдэхүүн, архи, согтууруулах ундаа, НӨАТ нь чөлөөлөгдсөн бараа бүтээгдэхүүнээс бусад бүх төрлийн буюу экспортын нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан бол НӨАТ-ыг буцаан олгох юм.
2024 оны нэгдүгээр сарын 1-нээс жуулчдын НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах дэлгүүрүүдийг бүртгэж, системийн эрхийг олгоно" хэмээн тайлбарлав.
| Зураг ЖУРАМ: Жуулчид эм, архинаас бусад төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан бол НӨАТ-ыг буцаан олгоно |
2026-03-05 10:10:09
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50