Бахрейн улсад 2023 оны холимог тулааны өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж, өндөрлөлөө. Тус тэмцээнд дөрвөн жинд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн тамирчин өрсөлдсөн. Үүнээс Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Тодруулбал, ахлах насны эрэгтэйчүүдийн 77.1 кг-ын жинд Б.Оргил, эмэгтэйчүүдийн 52.2 кг-д Г.Сарнай нар тус тус медалийн тавцанд зогсов. Мөн 61.2 кг-д У.Бартанбаатар, дунд насны 62 кг-д М.Өнөмөнх нар тулалдаж шагналт байруудад шалгарсан гэж Монголын холимог тулааны холбооноос мэдээллээ.
Баг тамирчдыг Монголын холимог тулааны холбоо болон "Болд Нударга" клубын дасгалжуулагч Т.Болдбаатар ахлан оролцсон аж. Энэ удаагийн өсвөр үеийн Азийн аваргад нийт 18 орны шилдэг залуу тулаанчид өрсөлдөж шилдгүүдээ тодруулжээ.
| Холимог тулааны өсвөр үеийн Азийн аваргаас хос хүрэл медаль хүртлээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53