Томуугийн өвчлөлийн эсрэг хариу арга хэмжээ авч байгаа талаараа ЭМЯ-наас өнөөдөр танилцууллаа.
2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны байдлаар 2,345 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байгаа бол эрчимт эмчилгээний тасагт 70 хүүхэд байгааг хэллээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын хэлтсийн дарга М.Оюунчимэг "2023 оны томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг үндэслэн хариу арга хэмжээний шуурхайг багийг байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн 15 байгууллага 2,126 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх орыг дэлгэжээ. ЭМЯ-наас харьяа байгууллагуудад 751 ор, ХЗДХЯ болон БХЯ-тай зөвшилцөн харьяа эмнэлгүүдээс нь 120 гаруй орыг татан авчээ.
Арванхоёрдугаар сарын 12-ны байдлаар 2,345 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт 70 хүүхэд эмчлүүлж байна.
Эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлэхээр ирсэн хүүхдүүдийн 20-40 хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн нь зөвлөгөө авч өрхийн эмнэлгийн хяналт дор гэртээ эмчлүүлж байна.
Энэ сарын 11-ний байдлаар түргэн тусламжийн 1,413 дуудлага иржээ. Үүнээс хүүхдийн өвчлөлтэй холбоотой 483, томуу, томуу төст өвчний 238 дуудлага ирснээс 4.6 хувийг эмнэлэгт хэвтүүлжээ.
Томуу, томуу төст өвчин, КОВИД-ын буюу амьсгалын замын халдварт өвчний үед иргэн хоорондын зай барих, амны хаалт зүүх, гараа угаах дүрмээ баримтлахыг зөвлөе.
Нярай хүүхэд, ахмад настай хүмүүс болон гэр бүлийн гишүүддээ томуугийн халдвар тараахгүй байх нь чухал.
Эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн хүлээн авах тасагт удаан зогсох нь эрүүл мэндийн байгууллагаас томуугаас өөр төрлийн вирусийн халдвар авах эрсдэл өндөр байдаг. Тиймээс амбулаторийн тасгийг ажиллах цагийг уртасгасан.
Нийслэлийн түргэн тусламжийн 103 утсаар иргэдэд зөвлөгөө өгөх шугамыг нэмэгдүүлсэн" хэмээн мэдээлэв.
| "Яаралтай тусламжийн хүлээн авах тасагт удаан зогсох нь томуугаас өөр төрлийн вирусийн халдвар авах эрсдэл өндөр" |
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-04 16:29:38
Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
2026-03-04 15:57:39
1072 хувьцааг өвлөх, буцаан эзэмших эрхийг нэг удаа сэргээх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэв
2026-03-04 15:55:37
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 15:49:40
Ядуурлыг амжилттай бууруулж чадвал ЗГ-аас шагнаж урамшуулна
2026-03-04 15:29:16
Шивэр хандгай агнасан иргэнд 2 жилийн хорих ял оноож, ₮39 саяыг төлүүлэхээр шийтгэлээ
2026-03-04 14:59:01
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50