Belly dance-ийн Ази, Дэлхийн хошой аварга, Дэлхийн шүүгч, дуучин, бүжигчин, жүжигчин Н.Баярмаа Монголд хамгийн анх удаа belly dance мюзикл клип гарган гайхалтай тэсрэлт хийлээ.
"Бэлхүүсний бүжиг" буюу "Belly dance" бүжгээр дэлхийн аварга болсон бүжигчин Баярмаа "1001 шөнийн үлгэр" хэмээх бүжгээрээ олны танил болсон. Бүжигчин Н.Баярмаа эмэгтэй хүний уян налархай хөдөлгөөнийг олноо гайхуулан яваа. СУИС-ийг төгссөн тэрбээр сургуулиа төгсөөд “Өнгөт инээд” хамтлагт орсон нэгэн тоглолтын үеэр Shakira-г дуурайж пароди хийжээ. Тэгээд энэ бүжгийг сурч, тайзан дээр бүжиглэхэд үзэгчид маш сайхан хүлээж авч байсан. Түүнээс хойш энэ бүжигт дурласан гэдэг. Бэлхүүсний бүжигчин бүсгүй ээж болсон ч гоолиг биеэ алдаагүйн дээр урлагийн салбарт тэсрэлт хийж явна.
| "Хэрвээ би" Монголын хамгийн анхны Belly dance мюзикл клип цацагдлаа |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53