Өнөөдөр өглөөний байдлаар Ховд аймгийн Зэрэг суманд салхины дундаж хурд 27 м/с, түр зуур 43 м/с хүрч хүчтэй салхилж байна. Мөн Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг ОБЕГ-аас ОНЦГОЙЛОН анхааруулж байна.
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Салхины дундаж хурд 18 м/с, өрөвхийлөлтийн хурд 24 м/с түүнээс дээш байхыг аюултай, салхины дундаж хурд ойт хээр, уулархаг нутагт 24 м/с, тал хээр, говь цөлийн бүсэд 28 м/с, түүнээс их, өрөвхийлөлтийн хурд 34 м/с болон түүнээс их байхыг хүчтэй салхины цаг агаарын гамшигт үзэгдэл гэдэг.
Өнгөрсөн шөнө Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар салхи зарим үед түр зуур 25-34 м/с хүрч хүчтэй салхилж байна. Үүнээс хамгийн хүчтэй байгаа нь Баян-Өлгий аймгийн Өлгий сум 26 м/с, Ховд аймгийн Зэрэг сум 30 м/с, Чандмань сум 31 м/с, Ховд сум 34 м/с, Жаргалант сум Ховд хот 25 м/с, Говь-Алтай Алтай хот 21 м/с, Бугат сум 34 м/с хүрсэн нь хүчтэй салхины цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрлээ.
Эх сурвалж: ЦУОШГ, ОБЕГ

| ОБЕГ: Замд гарахгүй байхыг анхааруулж байна |
2026-10-23 13:18:01
2026-10-23 11:04:42
Улаанбаатарт 1 хэм дулаан, цас орохгүй
2026-10-23 07:20:15
2026-10-23 17:57:44
УИХ: Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-10-23 17:38:51
2026-10-23 16:10:58
2026-10-23 14:00:07
2026-10-23 13:18:01
2026-10-23 11:27:47
2026-10-23 11:12:34
2026-10-23 11:04:42
Улаанбаатарт 1 хэм дулаан, цас орохгүй
2026-10-23 07:20:15
Угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн
2026-10-23 07:18:48
2026-10-22 17:04:17
2026-10-22 15:23:52
2026-10-22 13:36:31
2026-10-22 12:25:28
2026-10-22 12:13:27
2026-10-22 11:04:04
2026-10-22 10:27:19
2026-10-22 09:47:19
2026-10-22 09:36:53
2026-10-22 09:26:03
2026-10-22 07:10:00
2026-10-22 07:00:00