Цаг агаарын ерөнхий төлөвийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-ын технологич, инженер Э.Дариймаа танилцууллаа.
Арванхоёрдугаар сард баруун болон нутгийн зүүн өмнөд хэсгээр Олон Жилийн Дундаж(ОЖД)-аас ахиу тунадастай, агаарын температур баруун аймгуудын нутгаар ОЖД-аас дулаан байх боловч нутгийн зүүн хасагт дунжаас хүйтэн байх төлөвтэй.
Өнөө шөнө цаг агаар муудаж, арванхоёрдугаар сарын 8-наас ихэнх нутгаар эрс хүйтэрнэ гэдгийг тэрбээр хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
Үргэлжлүүлэн Монгол орны өвөлжилтийн нөхцөл байдлын урьдчилсан төлөвийг дараах байдлаар танилцуулав.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд нь зудын эрсдэлтэй байсан. Тодруулбал
Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Дорноговийн зарим сумын нутгаар зудын эрсдэл их үнэлгээтэй байна.
Монгол орны 11 аймгийн 30 сумын нутагт цагаан зудтай.
Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын ажиглалтын мэдээгээр 1-37 сантиметр цасан бүрхүүлтэй байлаа. Үүний хамгийн их нь Увс аймгийн Малчин суманд 37 сантиметр цасан бүрхүүл тогтсон байна.
Арваннэгдүгээр сар, арванхоёрдугаар сар гарсаар цаг агаарын аюултай, гамшигт үзэгдэл хаагуур болсныг товч танилцуулав.
Арваннэгдүгээр сар гарсаар Монгол орны хэмжээнд гурван удаагийн цаг агаарын гамшигт үзэгдэл болсон.
Өнгөрсөн сарын 3-5-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байсан. Үүнээс хамгийн их хохирол амссан нь төвийн аймгуудын нутгаар цас орж, салхины хурд 18 метр секунд хүрч, цасан шуурга шуурч, зургаан хүн амь эрстэж, Өвөрхангай аймагт нэг хүн амь насаа алдсан байна.
Энэ сарын 3-4-нд шилжих шөнө агаарын температур өмнөх шөнөөсөө Ховд аймгуудын нутгаар 5-15 градусаар дулаарч, дулааны гаралтай салхи ажиглагдаж, салхины дундаж хурд 28 метр секунд хүрч цаг агаарын гамшигт үзэгдэл болсон. Ховд аймгийн Зэрэг суманд ийм гамшигт үзэгдэл ажиглагдсан.
Өнөө шөнө буюу 6-7-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар хүчтэй салхи салхилна.
Арванхоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнөтэй адилхан дулааны гаралтай халуун, хуурай салхи ажиглагдана.
Ялангуяа Ховд аймгийн Зэрэг, Чандмань зэрэг сумын нутгаар салхины дундаж хурд 28 метр секундийг давж гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй. Энэ процесс маргааш үргэлжилнэ.
Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгэ, Төвийн аймгийн нутгийн баруун хойд талын сумдаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр буюу говийн аймгуудын нутаг болох Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутгаар хүчтэй салхи салхилж, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ.
Энэ сарын 7-8-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн гурван аймагт цасан шуурга шуурч өнгөрнө. Мөн адил хүчтэй салхитай байна.
Цастай аймгуудаар нэмж цас орж, цасны зузаан нэмэгдэнэ. Өвөлжилт улам хүндрэх нөхцөл бүрдэж байна. Иймд ард иргэд, малчид тээвэрчид анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Өнөөдөр (2023.12.06)-нд ихэнх нутгаар агаарын температур суларна.
Ялангуяа говийн аймгуудын нутгаар эргээд нэмэх градус руу орно. Тодруулбал нэмэх 3-8 градус руу орж байгаа учраас цастай аймгуудад цас хайлж, мөсөн бүрхүүл үүсэж байгаа. Иймд мал бэлчээрлэхэд маш хүндрэлтэй нөхцөл үүсэж байна.
Маргаашаас баруун аймгуудын нутгаар, 8-нд нутгийн зүүн хасагт, цаашдаа ихэнх нутгаар агаарын температур эрс хүйтэрнэ.
Завхан гол, Идэр, Тэс голын хөндий, Увс нуурын хотгороор шөнөдөө 35-40 градус хүртэл хүйтэрнэ.
Одоо нэмэх градуст орсон байгаа говийн бүс шөнөдөө 10-15, өдөртөө хасах 4-9 градус болж хүйтэрнэ. Бусад нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 13-18 градустай байх төлөвтэй байгаа юм.
Нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай, салхитай байна. Малчдад өвөлжилтийн нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байгааг ЦУОШГ-ын технологич, инженер Э.Дариймаа анхааруулав.
| Монгол орны өвөлжилтийн нөхцөл байдал болон цаг агаарын ерөнхий төлөв |
Бага насны хүүхэд хүчиндсэн цагдаагийн хорих ялыг хэвээр үлдээлээ
2025-11-06 17:10:18
86 эмнэлэг ажил хаялтад нэгдэж, дахин тэвчихгүй шийдсэн гэдгээ илэрхийллээ
2025-11-06 16:43:01
Эрүүл мэндээ "инфлүүсерүүдээс" хамгаал
2025-11-06 15:26:29
Бага насны хүүхэд хүчиндсэн цагдаагийн хорих ялыг хэвээр үлдээлээ
2025-11-06 17:10:18
86 эмнэлэг ажил хаялтад нэгдэж, дахин тэвчихгүй шийдсэн гэдгээ илэрхийллээ
2025-11-06 16:43:01
2025-11-06 15:52:50
Эрүүл мэндээ "инфлүүсерүүдээс" хамгаал
2025-11-06 15:26:29
2025-11-06 15:24:16
2025-11-06 15:13:53
2025-11-06 14:30:24
00 цаас, хоол, үсний сэв суултууртаа хийдгээс болж, 36 цаг ус хязгаарлахаар боллоо
2025-11-06 14:18:19
2025-11-06 13:37:55
2025-11-06 13:08:58
Малаа дайруулсан малчид буруудаж өрөнд ордог хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэхээр боллоо
2025-11-06 12:23:09
2025-11-06 12:16:51
Малчин цэргийг дарамталж амиа хорлоход хүргэсэн ахлагчийг дахин шүүнэ
2025-11-06 12:10:50
2025-11-06 11:58:05
2025-11-06 11:16:35
Сэрэмжлүүлэг: Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, ₮20 саяар торголоо
2025-11-06 11:04:48
Нөхөртөө хулганы хор, уксус өгсөн эмэгтэйн ялыг бууруулж, 10 жил болголоо
2025-11-06 10:59:06
2025-11-06 10:57:52
Б.Сумъяа шүгэл биш бүрээ үлээлээ
2025-11-06 10:51:39
Г.Батсүх ахмадын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-06 10:33:07
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр Хамба лам сурагчдад айлдвар айлдана
2025-11-06 10:28:19
П.Батчулуун эмч ажилдаа орлоо
2025-11-06 10:20:54
2025-11-06 10:17:37
Өнгөрсөн шөнө замын ажил хийж байсан иргэнийг мөргөж, хөнөөгөөд зугатжээ
2025-11-06 10:14:39
Өнөө оройны 18 цагаас эхлэх их цасны аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-06 10:05:36
2025-11-06 09:46:54
2025-11-06 09:38:40
2025-11-06 09:29:50
2025-11-06 09:27:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-06 08:12:04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-06 08:11:03
2025-11-05 16:51:53
2025-11-05 15:33:43
2025-11-05 15:15:15
2025-11-05 14:45:40
2025-11-05 14:11:34
2025-11-05 13:46:32
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29