Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг 730,000 байхаар тогтоон, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг баталсан захирамж гарсантай холбогдуулан гарсан маргааны шүүх хурлын шийдвэр
Магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 18 дугаартай “Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай” тогтоолоор Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоосон, Мөн Нийслэлийн Засаг даргын 2024 оны захирамжаар Нийслэл хотод авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг баталжээ.
Тус шийдвэрүүдийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар хэд хэд иргэн, хуулийн этгээд маргасан энэ шийдвэр нь “... Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхэд халдсан, захиргааны байгууллагаас маргаан бүхий акт батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан процессын, зарчмын зөрчилтэй хэм хэмжээний акт гаргасан, шинээр худалдан авсан автомашиндаа зохих журмын дагуу улсын дугаар авахад хүндрэл үүссэн, улсын дугаарыг их хэмжээгээр авч хадгалсан хэсэг хүмүүсээс өндөр үнээр худалдан авахаар нөхцөл байдал үүссэн” гэхэд нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах үндэслэлээр болон нийтийн эрх ашиг сонирхлын үүднээс иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, холбогдох судалгаа, тооцооллыг хийж, хууль, дүрэм, журамд нийцүүлэн шийдвэрүүдийг гаргасан гэх тайлбар гарган маргалджээ.
Анхан шатны шүүх: Тухайн тогтоол иргэн хуулийн этгээдээс илүүтэйгээр нийтийн эрх ашигт чиглэсэн, нийслэлийн авто замын хөдөлгөөний урсгал нэмэгдэж байгаа учир тухайлсан иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх боломжгүй, тухайн шалгуур үзүүлэлт батлагдсанаар нэхэмжлэгчийн эрхийг шууд зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд машин экспортлох эрхийг хязгаарлаагүй, экспортолсон машинаа орон нутгийн иргэдэд худалдан борлуулах боломжтой шалгуур үзүүлэлт нь автомашин худалдан авсан иргэн хуулийн этгээдийн дугаар авахтай нь холбоотой зохицуулалт болохоос бус автомашин нийлүүлэгчид хамааралтай зохицуулалт биш гэх агуулгатай дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан, хэргийн оролцогч нарын маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай ач холбогдолтой баримтыг бүрэн цуглуулаагүй, хэргийн бодит байдалд эрх зүйн дүгнэлт хийгээгүй ингэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэх агуулгатай дүгнэлтийг хийж шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.
Хяналтын шатны шүүх: Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх бүрэн боломжтой гэх дүгнэлтийг хийж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2026 ОНЫ 03 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН
| Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо |
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34