Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хохирогч хэмээсэн прокуроруудын шалгаж эхэлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын ёс зүйн зөвлөл 16 настай охин хэрцгийгээр амиа алдсан хэрэг дээр ажиллаж буй прокурор Г.Янжиндулам Г.Баясгалан нарыг шалгаж эхэлсэн байна. 

Учир нь, амь хохирогчийн ээж охиныг амиа алдахад хамт байсан Г, Н нарыг хэргийн хамжигч хэмээн үзэж, нотлох баримтууд хангалттай байгааг удаа дараа мэдээлж байгаа. Тэрбээр "Шүүхээс хэрэг прокурорт буцсаны дараа миний бие тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурорууд болох Г.Янжиндулам, Г.Баясгалан нараас татгалзах хүсэлтээ дээд шатны прокурорт гаргасан боловч татгалзаж энэ шийдвэр эцсийнх гэсэн утгатай хариу өгсөн. Прокурор нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Монгол Улсын нэрийн өмнөөс шүүх хуралд яллах байрнаас оролцдог ганц хуулийн этгээд байдаг. Гэтэл улаан цайм шүүх танхимд шүүхээс хэргийг дутуу шалгаж гэж дүгнэсээр байтал улсын яллагч нар нь энэ хэрэг буцсан ч би энэ хоёрыг яллагдагчаар татахгүй гэж хээв нэг хэлж байгаа нь би прокурор, улсын яллагч бишээ хэргийн холбогдогч нарыг улсын нэрийн өмнөөс өмгөөлөгч сэжигтнийг хамгаалагч гэж байгаатай нэгэн адил гэж ойлгож байна. Иймд арга буюу прокурорын ёс зүй, үндсэн ажлын чиг үүргээсээ сайн дураараа татгалзаад байгаа тухайн 2 прокурорыг Улсын ерөнхий прокурорт хандаж гомдол гаргасан.Түүний дагуу ёс зүйн зөвлөл нь хурлаараа хэлэлцэх байх.  Шүүхээс 3 удаа буцаасаар байтал прокурор арга буюу дутуу ажилласан, мэргэжлийн алдаа гаргасан, ашиг сонирхолтой байсан гэх зэрэг нь батлагдаж тэднийг яллагдагчаар татсан. Яллах үндсэн чиг үүргээсээ татгалзаж би прокурор байх чадамгүй хүн гэдгээ ил цагаан илэрхийлж байгаа прокурорыг их л том дарга хамгаалж дэвшүүлсээр байна гэж миний бие хардаж байнаа. Прокурорт байгаа энэ мэт гажуудалтай би тэмцээд дийлэхгүй юм шиг байна. Гэхдээ үрийнхээ төлөө би шударга үнэний төлөө тэмцэнээ. Прокурорын байгууллагад олон арван туршлагатай,үнэнч шударга алба хаагчид бий гэдэгт итгэдэг. Тэд прокурорын байгууллагын нүүр царай болж явахын ерөөл айлтгаж байна" гэж анх мэдээлсэн. 

Үүний дараа цогцосны хажууд суугаа Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг цагдан хорьсон. Харин сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй амь алдсан охины ээжтэй дэлгэрэнгүй ярилцсаны дараа Г.Янжиндулам Г.Баясгалан нарыг шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл цацагдлаа. 

Хэргийг сануулахад, 2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж нь 10 хоногийн зайтай 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөгөөд, хэргээ нуун далдлахын тулд цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан хэрэг гарсан. 16 настай охиныг амиа алдахад Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нар хамт байсан. 


Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хохирогч хэмээсэн прокуроруудын шалгаж эхэлжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ